Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко төрийн телевизээр өөрийгөө зүгээр байгааг зарласнаас хойш долоо хоног хүрэхгүй хугацааны дараа түүний эрүүл мэндийн талаар өөр нэг цуу яриа тараад байна.
2020 оны Беларусийн ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигч, сөрөг хүчний удирдагч Валерий Цепкало 68 настай Лукашенког Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсаныхаа дараа Москвагийн эмнэлэгт хүргэгдсэн тухай “Telegram”-аар мэдэгджээ.
Энэ сарын 9-нд Улаан талбайд болсон Ялалтын баярын арга хэмжээний үеэр Лукашенкогийн баруун гар боолттой байсан ба өөрөө хөл дээрээ тогтож чадахгүй тогтворгүй харагдсан. Тэрээр Путиний зохион байгуулсан үдийн зоогт оролцоогүй бөгөөд үүний дараа Беларусийн удирдагчийн эрүүл мэндийн талаар олон янзын мэдээлэл тархаж эхэлсэн юм.
Тухайн долоо хоногийн ням гарагт Беларусийн Төрийн далбаа, сүлд, дууллын өдөр тохиоход Лукашенко ердийнх шигээ үг хэлээгүй, түүний оронд ерөнхий сайд нь мэдэгдэл хийсэн.
Тэгвэл сөрөг хүчний удирдагч Цепкало Лукашенког "Путинтэй хаалттай уулзалт хийснийхээ дараа яаралтай Москвагийн клиникийн төв эмнэлэгт хүргэгдсэн" болохыг мэдэгдээд, уг мэдээллийг "цаашид баталгаажуулах ёстой" гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.
Түүний хэлснээр Беларусийн ерөнхийлөгч одоогоор эмнэлгийн хяналтад байгаа ба бие нь хүнд байгаа учраас түүнийг эмчлэхээр тэргүүлэх мэргэжилтнүүдийг дайчилжээ. Мөн “Цус цэвэрлэх процедурыг хийсэн бөгөөд биеийн байдлыг нь харгалзан Лукашенког зөөвөрлөх боломжгүй гэж үзсэн” гэв.
Түүнчлэн Лукашенког хордуулсан гэх буруутгалаас Кремлийг хамгаалахын тулд Беларусийн засгийн газар “зохион байгуулалттай хүчин чармайлт” явуулж байгааг Цепкало мэдэгджээ.
Уг мэдэгдлийн дараа Беларусийн эрх баригчид Лукашенкогийн зураг болон дүрс бичлэгүүдийг “Telegram” болон “Twitter”-т нийтэлсэн боловч шүүмжлэгчид эдгээрийг өмнө нь авсан дүрс байж магадгүй гэж сэрдэж байна.
Мөн ням гарагийн орой Оросын төрийн телевизээр Лукашенкогийн улс орнуудыг Орос-Беларусийн холбоонд нэгдэхийг уриалсан ярилцлага цацагдсан ч ярилцлагыг хэзээ авсан нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: Independent

#Александр Лукашенко, #Беларусь, #Владимир Путин,