Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда сөрөг хүчний Иргэний платформ (ИП) нам засгийн эрхийг барьж байх үедээ тус улсыг Оросын нөлөөнд хэт их автуулж, улмаар шатахууны хэт хараат байдалд оруулахад хүргэсэн эсэхийг шалгах тухай хуулийн төсөлд гарын үсэг зурах гэж байгаагаа даваа гарагт мэдэгдэв.
2007-2015 онд засгийн эрхийг барьж байсан либерал “ИП” нам нь буруутгалыг няцааж, уг хуулийг арав, арваннэгдүгээр сард товлогдсон сонгуулийн өмнө намын удирдагч, Ерөнхий сайд асан Доналд Тускын дэмжлэгийг бууруулах зорилготой алхам гэж үзэж байна.
“Энгийн ардчилсан улсад, улсын ерөнхийлөгч нь Сталины хэв маягтай ийм хуульд хэзээ ч гарын үсэг зурахгүй байсан” гэж “ИП”-ийн хууль тогтоогч Марсин Киервински телевизэд ярьжээ.
Ерөнхийлөгч Дуда уг хуулийн төсөлд гарын үсэг зурна гэж мэдэгдсэн ч хууль тогтоомж нь үндсэн хуульд харшилж байгаа эсэхийг шалгахын тулд Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргана гэдгээ мөн мэдэгдэв.
Уг хуулийн төсөл батлагдсанаар мөрдөн байцаах комисс байгуулагдах бөгөөд есдүгээр сард анхны тайлангаа тавих юм.
Юститиа Польшийн Шүүгчдийн холбоо хуулийг Европын холбооны үнэт зүйлсийг зөрчсөн гэж тодорхойлоод, ардчиллаас ухарсантай холбогдуулан ЕХ Польшийн эсрэг дахин хориг арга хэмжээ авч магадгүй гэж мэдэгдсэн байна.
Польш улсад суугаа АНУ-ын Элчин сайд Марк Бжезински мөн сонгогчдын хүссэн хүндээ санал өгөх эрхийг боомилж болзошгүй хуульд санаа зовниж байгаагаа илэрхийлэв.
Шинээр байгуулагдах парламентын комисс 2007-2022 онуудыг шалгах бөгөөд Оросын нөлөөн дор ажилласан нь тогтоогдсон хүмүүсийн төрийн албанд ажиллах эрхийг 10 жилээр хасах эрхтэй байх аж.
Эх сурвалж: Reuters

#Анджей Дуда, #ОРос, #Польш,