Украинтай холбоотой зэвсэгт дайчдын Оросын нутаг дэвсгэрт хийсэн халдлагыг няцааснаа Москва мэдэгдсэн.

Мягмар гарагийн орой Украинтай хиллэдэг Белгород мужийн захирагч дайны байдалтай ижил хязгаарлалт тогтооход хүргэсэн “терроризмын эсрэг дэглэм”-ээ цуцалж байгаагаа зарласны зэрэгцээ Оросын Батлан хамгаалах яам болон аюулгүй байдлын агентлагууд “цэвэрлэх” ажиллагаа явуулсаар байгааг мэдэгдсэн юм.

Мөн Оросын Батлан хамгаалах яам “Оросын сайн дурынхны корпус” болон “Оросын эрх чөлөөний легион” гэх Кремлийн эсрэг тэмцэгч бүлгийн дайчдыг “урхинд оруулж, их бууны цохилтоор устгасан” тухайгаа мэдэгдсэн. Мэдэгдэлд дурдсанаар “70 гаруй байлдагч амь үрэгдэж, дөрвөн хуягт машин, таван пикап машин устгагдсан” байна. Мөн тэдний эсрэг их буугаар цохилт өгч, бөмбөгдөж буйгаа харуулсан дүрс бичлэгийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд нийтэлжээ.

Харин эдгээр бүлгүүд кампанит ажил нь үргэлжилсээр байгааг мэдэгдэж, олон арван дайчдыг нь хөнөөсөн гэх Оросын мэдэгдлийг үгүйсгэв. Хэт барууны үзэлтэй “Оросын сайн дурынхны корпус” хилийг задалж, Оросын хуягт тээвэрлэгчийг барьцаалсан тухай бичлэгүүдээ олон нийтэд хуваалцсан байна.

Хил дамнасан дайралтыг зарим хүмүүс Украины сөрөг довтолгооны өмнө Оросын анхаарлыг дайны талбараас өөр тийш нь чиглүүлэх зорилготой ажиллагаа гэж тайлбарлаж байгаа.

Украины эрх баригчид болсон үйл явдалтай холбоогүй гэдгээ мэдэгдсэн боловч эдгээр бүлэглэлүүд Украинд байрладаг, мөн АНУ-д үйлдвэрлэсэн цэргийн техник хэрэгсэл, тэр дундаа “Humvees” болон “Maxxpro 1224” минад тэсвэртэй хуягт машинаар зэвсэглэсэн байж магадгүй байна. 2022 онд АНУ Оросын эсрэг байлдахад нь зориулж Украины армид олон зуун ийм машиныг нийлүүлсэн юм.

АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер “Одоогоор бид эдгээр мэдээг үнэн зөв эсэхэд эргэлзэж байна... бид Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөхийг дэмжихгүй, зөвшөөрөхгүй, бид үүнийг тодорхой хэлсэн. Гэхдээ бидний хэлсэнчлэн дайныг хэрхэхээ Украин өөрөө шийднэ” гэж Вашингтоны байр суурийг илэрхийлжээ.

Консерватив үзэлтнүүд зэвсэгт бүлгийн дайчдын тоог 80 орчим гэж тооцоолсон бол Батлан хамгаалах яаманд ойр байдаг Оросын цэргийн суртал ухуулагчид энэ тоог 500-д хүрч магадгүй гэж мэдээлжээ.

Мягмар гарагт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков халдлагыг “Орос улс Украин дахь дайнаа үргэлжлүүлэх ёстой гэсэн дохио” гэж тодорхойлсон байна. Харин Москвад болсон шагнал гардуулах ёслолын үеэр Путин “Орос улс хүнд хэцүү үеийг туулж байна” гэж хэлээд, дайсагналын хариуд нэгдэх ёстойг ард түмэндээ уриалжээ.

Эх сурвалж: The Guardian

#Белгород, #ОРос, #УКраин, #Оросын сайн дурынхны корпус, #Оросын эрх чөлөөний легион,