Москва Бахмут хотыг эзлэн авсанд нь “Вагнер” хөлсний бүлэглэл болон Оросын армийн цэргүүдэд баяр хүргэсний дараа Украины цэргүүд хотын захаар урагшилсаар, хотыг бүслэхээр оролдож байгааг Киев ням гарагт мэдэгдэв.
Бямба гарагт Орос улс Бахмутыг бүрэн эзэлснээ мэдэгдэж, тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин өөрийн армийн цэргүүд болон “Вагнер”-ын дайчдыг сайшаасан юм.
Ням гарагийн орой “Вагнер”-ын удирдагч Евгений Пригожин дайчид нь зорилгоо биелүүлсэн бөгөөд хэд хоногийн дотор мөргөлдөөний бүсээс гарахаар төлөвлөж байгааг “Telegram”-аар мэдэгджээ.
Пригожин “Бид эзэлнэ гэж амласан бүх газар нутгаа эцсийн сантиметр хүртэл эзлэн авлаа. Өчигдөр мэдэгдсэнээр бид байр сууриа Оросын Батлан хамгаалах яаманд шилжүүлж, тавдугаар сарын 25-нд мөргөлдөөний бүсээс гарах болно” гэж мэдэгдэлдээ дурдсан байна.
Гэвч ням гарагт Украины хуурай замын цэргийн командлагч, генерал Александр Сирский цэргүүд нь Бахмутын “багахан” хэсгийг хяналтдаа байлгаж байгааг хүлээн зөвшөөрсөн ч нөхцөл байдал өөрчлөгдөх үед хот руу нэвтрэх боломжтой гэж мэдэгджээ.
Сирский “Telegram”-д Киевийн цэргүүд хотын захад орос цэргүүд рүү давшиж, хотыг "тактикийн бүслэлт"-д оруулахад бэлэн болж байгааг мэдэгдсэн байна.
Тэрээр мөн ням гарагт есөн сар гаруй хугацаанд байлдааны ажиллагаа үргэлжилж буй Бахмутын ойролцоох фронтын байрлалд очсоноо мэдэгдэв. Украин цэргүүд хотын жигүүрийг даган урагшилсаар байна гэсэн Сирскийн мэдэгдлийг Украины Батлан хамгаалахын дэд сайд Ханна Малиар ч мөн адил илэрхийлсэн байна.
“Манай цэргүүд хотыг хагас бүслэлтэд оруулсан нь дайсныг устгах боломжийг бидэнд олгох болно” гэж Малиар “Telegram”-д бичжээ.
Түүний хэлснээр Украины цэргүүд аж үйлдвэр, дэд бүтцийн байгууламжуудыг хамгаалсан хэвээр байгаа бөгөөд өндөрлөг газруудын заримыг нь эзэлсэн байна.
Энэ үеэр, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский “Их долоо”-ийн уулзалтад оролцохдоо Бахмутыг дэлхийн хоёрдугаар дайны үед атомын бөмбөгдөлтөд өртсөн Японы Хирошиматай зүйрлэжээ.
Тэрээр ням гарагт “Би та нарт илэн далангүй хэлье: Балгас болсон Хирошимагийн гэрэл зургууд надад Бахмут болон бусад ижил төстэй суурин газруудыг санагдууллаа. Амьд гэх юу ч үлдээгүй, бүх барилгууд нурсан” гэж хэлсэн байна.
Зеленьский мөн сэтгүүлчдэд “Бахмут өнөөдрийн байдлаар Орост эзлэгдээгүй. Үүнд өөр тайлбар байхгүй” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters

#Бахмут, #Вагнер, #Володимир Зеленьский, #ОРос, #УКраин,