Баасан гарагт дэлхийн хамгийн чинээлэг ардчилсан орнуудын удирдагч нар Оросын эсрэг хориг арга хэмжээг чангатгахаар тохиролцож, Украинд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ амлалаа.

Удирдагчид хамтарсан мэдэгдэлдээ Оросын эсрэг авч буй арга хэмжээг өргөжүүлж, Украины дайныг дэмжихэд ашиглаж болох аливаа бараа бүтээгдэхүүний экспортыг “Их долоо”-ийн орнуудын хүрээнд хязгаарлана гэж мэдэгджээ.

Үүнд Оросын дайны машиныг сэргээн засварлахад ашигладаг үйлдвэрлэлийн төхөөрөмж, багаж хэрэгсэл болон бусад технологийн экспорт багтсан байна. Мөн “Их долоо” Оросын металл, алмазны худалдаанаас олох орлогыг хязгаарлах хүчин чармайлтаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдэлдээ дурджээ.

Түүнчлэн хориг арга хэмжээг тойрч гарах боломжийг хязгаарлахын тулд Оростой хиллэдэг, хоригт багтсан аливаа бараа, үйлчилгээ, технологийг Орос руу нийлүүлэх боломжтой улс орнуудтай холбоотой ажиллаж байгаагаа сануулсан байна. Ингэхдээ улс орнуудыг нэрлээгүй байна.

Хамгийн чинээлэг ардчилсан орнуудын бүлэг Оросын түрэмгийллийг буруушааж байгаагаа дахин илэрхийлж, энэ жил болон ирэх жил Украинд цэргийн болон vgyhoounay тусламж үзүүлэхээ амлав.

Мөн Оросыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Украины нутаг дэвсгэрээс цэрэг, цэргийн техникээ нэн даруй, бүрмөсөн, болзолгүйгээр гаргахыг шаардсан байна.

Эх сурвалж: Reuters

#Их долоо, #ОРос, #УКраин,