Италид зургаан сарын хугацаанд ордог хур тунадас нэг өдөр хагасын дотор буусны улмаас 20 гаруй гол мөрөн үерлэж, есөн хүн амиа алдаж, 13,000 хүн гэр орноосоо дүрвэжээ.

Риминигийн зүүн хойд эрэг болон 115 километрийн зайд орших Болонья хотын хооронд байдаг бараг бүх гол үерлэсэн байна.

280 орчим хөрсний гулгалт бүртгэгдэж, үргэлжилсэн борооны улмаас өнгөрсөн шөнө дахин оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ.

Болонья хотын нэг оршин суугч “Бид өмнө нь үер болохыг харж байсан, гэхдээ миний санаж байгаагаар ийм аймшигтай байгаагүй. Хотын гудамж зүгээр л гол болж хувирсан” гэж хэвлэлд сэтгэгдлээ ярьжээ.

Эрх баригчид үерт өртсөн бус нутгийн хохирол олон тэрбум еврогоор хэмжигдэнэ гэж тооцоолж байна.

Ойролцоох Сантерно гол үерлэх эрсдэлтэй байгаа тул энэ амралтын өдрүүдэд Имола хотод болох байсан “Formula 1”-ийн автомашины уралдааныг хойшлуулсан байна.

Иргэний хамгаалалтын сайд Нелло Мусумецигийн мэдэгдсэнээр Италид 36 цагийн дотор 20 сантиметр, зарим газарт 50 сантиметр хур тунадас оржээ. Удаан хугацаанд хуурай байсан хөрс хатуурч, ус шингээх чадваргүй болсон байсан гэж тэрээр тайлбарлав.

Түүнчлэн 40 жилийн турш бүс нутагт далан баригдаагүй, гидравлик инженерчлэлд шинэчлэл хийгээгүй нь байгалийн гамшгийн үзүүлэх нөлөөллийг хүндрүүлэх шалтгаан болсон гэж Мусумеци үзэж байна.

Ерөнхий сайд Жоржиа Мелонигийн засгийн газар ирэх мягмар гарагт хямралын хурал зарлажээ. Энэ үеэр мөн уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаварт хариу арга хэмжээ авах үндэсний төлөвлөгөөний талаар хэлэлцэхээр болсон байна.

Эх сурвалж: BBC

#итали, #үер,