Онгоцны ослоос амьд үлдсэн дөрвөн хүүхдийг 16 хоногийн дараа ширэнгэн ойгоос эсэн мэнд олжээ. Засгийн газрын Хүүхдийн халамжийн агентлаг хүүхдүүдийн биеийн байдал сайн байгааг мэдэгдэв.

Колумбын албаныхны мэдээлснээр ослын улмаас хүүхдүүдийн ээж болон онгоцонд байсан бусад насанд хүрэгчид амь үрэгдсэн байна.

Тэдний сууж явсан “Cessna 206” хөнгөн онгоц Колумбын өмнөд хэсэгт орших Амазоны ширэнгэн ойн гүнд орших Араракуара хотоос Сан Хосе дель Гуавиаре руу нисэж байгаад тавдугаар сарын 1-ний өглөө сураггүй болжээ.

Урьдчилсан байдлаар хөдөлгүүрт асуудал гарсны улмаас осол гарсан гэж таамаглаж байгаа аж.

Эрлийн ажиллагаанд 100 гаруй цэрэг оролцсон бөгөөд даваа гарагт буюу сураггүй болсноос хойш хоёр долоо хоногийн дараа онгоцыг олсон. 

Нисгэгч, туслах нисгэгч болон дөрвөн хүүхдийн ээж 33 настай Магдалена Мукутуй нарын цогцсыг Какета муж дахь ослын газраас олсон боловч 13, 9, 4 настай хүүхдүүд, мөн 11 сартай нялх хүүхдийг тэндээс олоогүй байна.

Гэхдээ эрлийн багийнхан хүүхдүүдийг онгоцны ослоос амьд үлдсэнийг илтгэх сэжүүрийг олж эрлийн ажиллагаагаа үргэлжлүүлжээ.

Хүүхдүүд ширэнгэн ойн гүн рүү явж байж магадгүй гэж эмээсэн цэргийнхэн нисдэг тэрэг ашиглан эмээгийнх нь захиасыг тоглуулж, тэднийг байгаа газраасаа хөдлөхгүй байхыг сануулсан байна.

Эцэст нь лхагва гарагт нутгийн уугуул иргэд хүүхдүүдийг олсон байна.

Гэхдээ цэргийнхэн одоо ч хүүхдүүдтэй биечлэн уулзаж чадаагүй байгаа бөгөөд нутгийн иргэдтэй зөвхөн радио холбоогоор холбоо тогтоожээ. Хүүхдүүдийг завиар Качипорро руу хүргэхээр болсон ч аадар борооны улмаас хойшилсон байна.

Хуйтото хүмүүс жимс жимсгэнийн талаарх өргөн мэдлэгтэй, ширэнгэн ойд амьдрах өндөр чадвартай бөгөөд хуйтото хүүхдүүд ч тэр хэрээр хүнд хэцүү нөхцөлийг давах туулах чадвартай болдог байна.

Эх сурвалж: BBC