Украины улсын арми зүүн Бахмут хотын орчимд 20 орчим хавтгай дөрвөлжин километр газар нутгийг орос цэргүүдээс чөлөөлсөн тухай Украины Батлан хамгаалахын дэд сайд Ханна Малиар мягмар гарагт мэдэгдэв.

Бахмутыг тойрсон Украины довтолгоо нь Киевийн төлөвлөж буй өргөн хүрээний сөрөг довтолгооны нэг хэсэг биш болохыг өмнө нь тэмдэглэж байсан Малиар тэндхийн нөхцөл байдлын талаар “Хэдхэн хоногийн дотор манай цэргүүд Бахмут хотын захын хойд болон өмнөд хэсэгт 20 орчим хавтгай дөрвөлжин километр газрыг дайснаас чөлөөлсөн. Үүний зэрэгцээ, дайсан Бахмут руу тодорхой хэмжээгээр урагшилж, хотыг их буугаар бүрэн сүйтгэж байна” гэж мэдэгджээ.

Түүний хэлснээр дайсан хот руу мэргэжлийн шүхэрчдийн ангиудыг илгээж байгаа аж.

Цааш нь “Telegram”-д нийтэлсэн тайлбартаа “Хүнд тулаанууд янз бүрийн үр дүнд хүрч байна. Өнөөгийн нөхцөлд манай цэргүүд чадах чинээгээрээ хичээж байна. Бахмутын хамгаалалт олон сар үргэлжилж, тодорхой чиглэлээр ахиц дэвшил гарч байгаа нь манай дайчдын хүч чадал, хамгаалалтын командлалын өндөр мэргэжлийн ур чадварын үр нөлөө юм” гэж бичсэн байна.

Малиар мөн “Дайсан хүний тоо, зэвсгийн хувьд давуу талтай гэдгийг сануулъя. Үүний зэрэгцээ, манай цэргийн үйл ажиллагааны ачаар дайсан өнгөрсөн зунаас хойш Бахмутын чиглэлд төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадахгүй байгаа” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: The Guardian

#Бахмут, #ОРос, #УКраин,