Долоогийн бүлгийн удирдагчид энэ долоо хоногт Японд эхлэх дээд хэмжээний уулзалтын үеэр Оросын эсрэг хориг арга хэмжээг чангатгахаар төлөвлөж байгааг эх сурвалжууд мэдэгдэв.
Тавдугаар сарын 19-21-ний өдрүүдэд болох уулзалтын үеэр зарлах шинэ хориг арга хэмжээгээр удирдагчид гуравдагч орнуудыг хамарсан хориг арга хэмжээнээс зайлсхийх, Оросын ирээдүйн эрчим хүчний үйлдвэрлэлийг сулруулах, Оросын армид дэмжлэг үзүүлж буй худалдааны салбарыг хязгаарлахад голчлон анхаарч байгаа аж.
Түүнчлэн АНУ “Их долоо”-ийн гишүүдийг хориг арга хэмжээний арга барилаа өөрчлөхийг зөвшөөрнө гэж найдаж байгааг АНУ-ын албаны хүн хэлжээ. Одоогоор хар жагсаалтад ороогүй бүх бараа бүтээгдэхүүнийг Орост худалдахыг зөвшөөрдөг. Харин Жо Байдены засаг захиргаа зөвшөөрөгдсөн барааны жагсаалтад ороогүй тохиолдолд бүх экспортыг автоматаар хориглодог болохыг уриалж байгаа юм.
Энэхүү өөрчлөлт нь Москвад хориг арга хэмжээн дэх цоорхойг ашиглахад улам хүндрэлтэй болгож магадгүй.
Холбоотнууд хязгаарлагдмал арга барилыг өргөн хүрээнд хэрэгжүүлэх тал дээр тохиролцоонд хүрээгүй байгаа ч АНУ-ын албаны хүмүүс бүлгийн гишүүдийг Оросын цэргийн хамгийн эмзэг салбаруудад дээрх байдлаар экспортын хориг тавина гэдэгт бараг итгэлтэй байгаа аж.
Одоогоор шинэ дүрмийг яг ямар салбарт хэрэгжүүлэх талаар шийдвэрт хүрээгүй байна.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский Хирошимад болох дээд хэмжээний уулзалтад өөрийн биечлэн оролцох эсвэл виртуал холбоосоор нэгдэх эсэх нь одоо ч тодорхойгүй байна.
Өнгөрсөн сард Оросын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев хэрэв “Их долоо”-ийн бүлэг Орос руу хийх экспортод хориг тавивал Москва Украинаас үр тариа экспортлоход чухал ач холбогдолтой Хар тэнгисийн үр тарианы гэрээг цуцалж магадгүй гэдгийг анхааруулсан.
Дайны дараах хүнсний аюулгүй байдлын асуудал мөн “Их долоо”-ийн гол сэдэв байх төлөвтэй байна.
Эх сурвалж: Reuters

#Их долоо, #ОРос, #хориг арга хэмжээ,