Украины Батлан хамгаалахын дэд сайд Ханна Маляр Украины цэргүүд долоо хоногийн дотор хоёр километр урагшилж, Оросын хүчийг ухраасан тухай мэдэгджээ.

Гэсэн ч Москва Украины давшилтын талаарх мэдээллийг үгүйсгэв.

Оросын Батлан хамгаалах яам “Фронтын хэд хэдэн цэгт амжилт олсон тухай ‘Telegram’-аар хийсэн мэдэгдэл нь бодит байдалтай нийцэхгүй байна” гээд, “нөхцөл байдал хяналтад байгаа” гэж мэдэгдсэн байна.

Маляр “Telegram” хуудсандаа Кремлийг хуурамч ялалт байгуулсан, нөгөө талаар зэвсэг, сумны хомсдолтой гэсэн худал мэдээлэл тарааж байгаад буруутгав.

Тэрээр энэ долоо хоногийн “бодит нөхцөл байдал”-ын талаар Украин ямар ч байрлалаа алдалгүй 2 километр урагшилснаар Оросын хүчин маш их хэмжээний хохирол амссан гэж тайлбарласан байна.

Бахмут дахь Оросын хүчийг удирдаж буй “Вагнер”-ын тэргүүн Евгений Пригожин пүрэв гарагт Оросын байнгын цэргүүд байрлалаа орхисон явдлыг буруутгасан бол Оросын цэргийн суртал ухуулагчид Украин хэд хэдэн бүс нутагт урагшилсан тухай мэдээлжээ.

Түүнчлэн Дайн судлалын хүрээлэн Украины цэргүүд Бахмут хотод 2 километр газрыг түрэмгийлэгчдээс чөлөөлсөн болохыг “Twitter”-ээр мэдэгдсэн байна.

Энэ үеэр, Бахмутаас зайдуу, Мелитополь хотын төвд баасан гарагийн өглөө томоохон дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлт юунаас болсон нь тодорхойгүй байгаа ч пүрэв гарагт Украины нисэх хүчин Оросын арми болон цэргийн техник хэрэгсэлд 14 удаа цохилт өгснийг Украины зэвсэгт хүчин мэдэгдэв.

Агаарын довтолгооны хажуугаар Украин Оросын есөн нисгэгчгүй онгоцыг устгаж, их бууны анги, сумны агуулах, агаарын довтолгооноос хамгаалах хэрэгсэл зэрэг олон арван цэргийн бай руу амжилттай дайралт хийсэн байна.

Пүрэв гарагт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский сөрөг довтолгоо эхлүүлэхээс өмнө дахиад хүлээх шаардлагатай байгаа талаар мэдэгдсэн.

Гэхдээ Зеленьскийн хэлсэн үгийг үл харгалзан Кремлийг дэмжигч Оросын дайны сурвалжлагч Саша Коц сөрөг довтолгоо эхэлсэн гэж үзэж байна.

Оросын өөр нэг дайны сурвалжлагч Александр Симонов Телеграм хуудсандаа Украины цэргүүд Бахмутын ойролцоох Бохдановка тосгоны ойролцоо нэвтэрч, "хэдэн хавтгай дөрвөлжин километр" газрыг эзэлсэн тухай мэдээлэв.

Эх сурвалж: BBC

#ОРос, #УКраин, #сөрөг довтолгоо,