Францын “Zephalto” компани хүмүүст "сансар огторгуйн захад" Мишелиний одтой хоол идэх боломжийг олгохоор төлөвлөж байна. 

Агаарын хөдөлгөөний хянагч асан Винсент Фаррет д'Астиесийн үүсгэн байгуулсан сансрын аялал жуулчлалын компани нь стратосферийн бөмбөлөгтэй холбосон “Celeste” нэртэй даралтат капсулаар хийх аялалдаа зориулж урьдчилсан захиалга авч эхэлжээ.

Энэхүү капсул нь 25 километрийн өндөрт хөөрөх бөгөөд аялагчид сансар огторгуйг үзэж сонирхонгоо тансаг дарс шимж, амтат хоол зооглох гэнэ.

Урьдчилсан захиалгын тасалбар 10,000 еврогийн үнэтэй, тасалбар худалдаанд гарах үед худалдан авагчдад суудлаа сонгох боломжийг олгох аж. Нийтдээ “Celeste”-ээр хийх аялал 120,000 евро буюу 130,000 ам.доллар байх гэнэ.

“Zephalto”-ийн мэдэгдсэнээр 2024 оны сүүлээс 2025 оны дунд үе хүртэлх анхны нислэгийн суудлууд бүгд дүүрсэн байна. Одоо 2025 оны дунд үеэс эхлэх аялалдаа урьдчилсан захиалга авч байгаа гэв.

“Celeste”-ээр зургаан зорчигч, хоёр нисгэгчийн хамт зорчих бөгөөд секундэд дөрвөн метрийн хурдтайгаар 90 минутын дотор хамгийн дээд өндөрт хүргэнэ гэж “Zephalto” амлаж байна. Дараа нь капсул дэлхийн агаарн мандалд гурван цагийн турш аялах болно.

Фаррет д'Астиесийн хэлснээр аяллын хоол, уух зүйлсийн сонголтууд нь тансаг байх боловч “үзэж харах зүйлс, аялал нь бүхэлдээ зочдод хүрээлэн буй орчныхоо үзэсгэлэнг үнэлж, таашаах боломжийг олгоно” гэв.

2016 онд байгуулагдсан “Zephalto” нь агаарын бөмбөлгөөр зорчигчдыг тээвэрлэхээр төлөвлөж буй цорын ганц компани биш юм. Флоридагийн “Space Perspective” компани “Neptune” сансрын хөлгөөрөө мөн адил аялал хийхээр захиалгаа авч эхэлжээ.

“Zephalto” болон “Space Perspective”-ийн капсулууд дундаж арилжааны онгоцноос хамаагүй өндөрт нисэх болно. Энэ нь дэлхий болон оддын гайхалтай үзэмжийг харах боломжийг олгох ч таталцлын хүч алдагдахгүй, жингүйдэлд хүрэхгүй байна.

“Zephalto” гурван удаа богино хугацаатай туршилтын нислэгийг хийж дуусгасан бол энэ оны сүүлээр бүтэн аялал хийхээр төлөвлөжээ. Аялал нь бүх насны хүмүүст нээлттэй бөгөөд урьдчилсан бэлтгэл хийх шаардлагагүй гэдгээрээ онцлог юм.

Эх сурвалж: CNN

#Агаарын бөмбөлөг, #сансрын аялал, #Zephalto,