Энэ жил Москва хотын Улаан талбайд болсон Ялалтын баярын парадад 8,000 гаруй цэрэг жагссан. Гэвч Их Британийн тагнуулын мэдээлснээр цэргүүдийн дийлэнх нь дайн тулаанд дайчлах боломжтой жинхэнэ цэрэг биш байсан тухай мэдэгджээ.
Лхагва гарагт Их Британийн Батлан хамгаалах яам тагнуулын шинэчилсэн мэдээлэлдээ “Парадад 8,000 гаруй албан хаагч оролцсон гэх мэдээлэл байгаа ч дийлэнх нь туслах, хагас цэрэгжүүлсэн хүчин эсвэл цэргийн сургуулийн курсантууд байсан” гэж мэдэгдэв.
Дайчлах боломжтой бүх цэргүүд аль хэдийнээ Украинд дайчлагдсан байх магадлалтай гэж Их Британийн Батлан хамгаалах яам үзсэн байна.
Тус яамны мэдэгдсэнээс энгийн цэргийн бүрэлдэхүүнээс зөвхөн Төмөр замын цэрэг, цэргийн цагдаа нар баярын парадад оролцжээ.
Жил бүр болдог Ялалтын баярын парад буюу 1945 онд Зөвлөлт холбоот улс нацист Германыг ялсны дурсгалд зориулсан цэргийн жагсаал нь ихэвчлэн Оросын цэргийн хүч, техник хэрэгслийг дэлхий дахинд гайхуулах зорилготой байдаг. Гэвч энэ жилийн жагсаал урьд өмнөх жилүүдээс илүү даруухан болсон.
Жагсаалд ганцхан Зөвлөлтийн үеийн “Т-34” танк оролцсон бол ямар ч нисэх онгоц үзүүлээгүй байна. Энэ нь Украины дайнаас болж Оросын батлан хамгаалахын нөөц шавхагдаж байгааг онцолсон гэж шинжээчид тэмдэглэжээ.
Мөн Ерөнхийлөгч Владимир Путин Төв Азийн орнуудын удирдагчдын хамт барууны эсрэг хүчтэй эвслийг дүрслэн харуулна гэж найдаж байсан ч зочдын ихэнх нь баярын арга хэмжээнд оролцсондоо тийм ч таатай байгаагүй гэж шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: Insider

#ОРос, #Улаан талбай, #Ялалтын парад,