(Гутгаар дэвтэр)

Нэгэн зууны тэртээ буюу 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол сурагчдын тухай өгүүлэх “Алс газар сурахаар одогсод” цуврал номын III дэвтэр хэвлэгдэн гарлаа. 

Энэхүү дэвтэрт хожмоо Ардын багш болсон Г.Батсүх, 1926 оны намар Берлин хотноо зуурдаар нас барсан Дугаржав, зохиолч, яруу найрагч, орчуулагч Н.Наваан-Юндэн, Монголкиноны ууган зүтгэлтний нэг, анхны найруулагч, зохиолч Төмөрийн Нацагдорж, ардын аман зохиол, нэр томьёо судлаач, эрдэмтэн Б.Содном, Улсын төв номын сангийн ахмад ажилтан Д.Сурмаажав, анхны токарьчдын нэг Б.Сэдэд, “Монгол-Герман хэлний толь бичиг” зохиогч, геологч Ш.Цэвэг, Санхүүгийн сургуулийн багш Б.Цэдэндамба нарын бага нас, Германд суралцсан он жилүүд, амьдрал, хувь заяаны цадиг түүхийг өгүүлсэн байна. Мөн тэднийг анх 1926 онд Герман улсад хөл тавихад тосч авсан орчуулагч С.Вольфийн тухай, хожим Монгол улсад хоёронтоо айлчлан ирсэн түүхийг архивын баримт түшин дэлгэрэнгүй өгүүлжээ.

Уг номын өмнөтгөлд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн ухааны доктор, профессор З.Лонжид бичихдээ: “Ч.Болдын цуврал номууд өнгөц харахад хувь хүмүүсийн тухай мэт боловч чухамдаа ХХ зууны Монголын боловсролын түүх, гадаад харилцааны түүхийн судалгаанд хамрах хэд хэдэн асуудлыг тодруулахад давын өмнө гарын авлага болохуйц чамбай, сонирхолтой болжээ” хэмээжээ.

#шинэ ном, #ШИНЭ НОМ: “Алс газар сурахаар одогсод”,