Хүн төрөлхтний утга, уран зохиолоос гадна нийгмийн амьдралд нөлөө үзүүлсэн номуудын нэг бол Италийн суут зохиолч Данте Алигьеригийн “Тэнгэрлэг туульс” юм. XIV зууны үед бичсэн, дэлхийн уран зохиолын дээд бүтээлүүдийн нэг болох уг зохиолын ач холбогдол өнөө цагт ч хэвээрээ байна.
Энэхүү сод бүтээл ахмад дипломатч, орчуулагч, Соёлын Гавьяат зүтгэлтэн Д.Цахилгаан дуун хөрвүүлж, “Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлж уншигчдад хүргэж байгаа билээ. Үүний урьд орчуулагч Д.Цахилгаан уран зохиолын өөр нэгэн сод туурвил болох Хомэрийн “Илиада”, “Одиссэй” туульсийн хоёр ботийг бүрэн эхээр нь монгол хэлнээ яруу тансаг, утга төгөлдөр хөрвүүлж уншигчдад хүргэсэн юм.
Зохиолын би баатар 35 настай Данте өөрөө бөгөөд тэрээр Ромын алдарт яруу найрагч Виргилий болон хайр дурлалын дагина Беатричегаар замчлуулан “ТАМ”, “АРИУСЛЫН ОРОН”, “ДИВААЖИН” гэсэн гурван орноор хүний амьдралын утга учир болоод нүглийн мөн чанарыг ойлгох аялалд гарна. Тус зохиолыг зөвхөн нэг хүний сүнслэг аялал төдийгүй хүн төрөлхтний ёс суртахуун, авралын тухай гүн ухааны сургаал гэж үздэг.
Данте нь 1265-аас 1321 он буюу Италийн Сэргэн мандлын үед амьдарч асан яруу найрагч бөгөөд “Тэнгэрлэг туульс”-д гардаг шиг түүний амьдрал бүхэлдээ аялал, цөллөгийн хооронд өнгөрсөн байдаг. Төрөлх хот Флоренц болон Италийн ихэнх газар нутагт үзэл санаа, шашин шүтлэгийн хоорондын тэмцэл, дайнууд өрнөж байсан агаад сурталч болохынхоо хувьд Данте ч мөн өөрийн оролцоог бий болгохыг хүсжээ. Гэвч тэрээр 1302 онд цөлөгдөж Италийн өнцөг булан бүрээр хэсүүчилж амьдарсан түүхтэй.
Ийнхүү Данте өөрийн дүрээр дамжуулан дундад зууны үеийн шашин, ёс суртахуун, итгэл үнэмшлийн талаарх үзэл бодлоо тусгаж, бурхны мэргэн ухаан, шударга ёс, хүний сонголт, нүгэл хилэнц, авралын тухай гүн гүнзгий асуултуудыг хөнджээ.
Тус бүтээлд гарах ёс суртахуун, үзэл санаа, хоорондын харилцаа болон шашин соёлын өгүүлэмж, аз жаргалын тухай ойлголт, хувь оршихуйн зан чанарын илэрхийлэмжүүд, хүний эрх, эрх чөлөөний талаарх баримтлалууд нь өдгөө ч хүн төрөлхтний дунд хөндөгдсөн асуудлууд хэвээр байна. Уг суут бүтээл нь өгүүлэмж, агуулга, зохиомж, хэлбэрийн талаасаа Өрнөдийн уран зохиолд бичлэгийн шинэлэг аргыг үүсгэсэн учраас хойч үеийн уран бүтээлчдэд ихээр нөлөөлжээ. Тиймдээ ч Дантег Италийн утга зохиолыг хэл соёлыг бүтээгч, үндэслэгч гэж үздэг.
Анх зөвхөн “Туульс” хэмээх нэртэй байсан боловч Италийн сод туурвилчдын нэг Жованни Боккаччо “Тэнгэрлэг” хэмээх үгийг нэмж гарчигласан түүхтэй.

#шинэ ном, #Тэнгэрлэг туульс, #Д.Цахилгаан,