Хэрэв Оросын хөлсний цэргийн “Вагнер” бүлэглэл Украины зүүн хэсгийн Бахмут хотоос ухарвал түүнийг болон түүний цэргүүдийг “урвагч” гэж цоллоно хэмээн сүрдүүлсэн тухай Евгений Пригожин мэдэгдсэн байна.

Пригожин тулалдаанд шаардлагатай сум нийлүүлэхгүй бол цэргүүдэдээ Бахмутаас ухрах тушаал өгнө гэж хэд хоногийн өмнө анхааруулсан. Дараа нь даваа гарагийн орой сумны асуудал шийдэгдэж байгаа талаар мэдэгдсэн.

Гэсэн ч Дэлхийн II дайнд Зөвлөлт Холбоот Улс нацист Германыг ялсан өдрийг Москвагийн Улаан талбайд тэмдэглэж байх зуур Пригожин хангамжийн хэмжээг багасгасан тухай хэлээд, хоёр дахь удаагаа анхааруулсан байна.

“Тэд бидний хүссэн зүйлийн 10-хан хувийг л өгсөн. Биднийг хуурчээ.”

Тэрээр цааш нь “Өчигдөр байлдааны тушаал ирсэн. Хэрэв бид Бахмут дахь байр сууриа орхих юм бол энэ нь эх орноосоо урвасан хэрэг болно гэдгийг бидэнд тодорхой сануулсан” гэж Пригожин аудио мэдэгдэлдээ хэлсэн байна.

“Гэхдээ сум байхгүй бол бид байрлалаа орхиж, үнэн хэрэгтээ эх орноосоо урваж байгаа нь хэн болохыг та нараас асуух болно. Мэдээж эх орноосоо урваж буй нь хэт бага сум нийлүүлэх тушаалд гарын үсэг зурсан хүн юм.”

Мөн тэрээр “Вагнер”-ын дайчид Бахмут хотод үлдэж, дахин хэдэн өдөр сум нийлүүлэхийг шаардах болно гэдгийг мэдэгджээ.

Өмнө нь Пригожин Батлан хамгаалах яамыг “Вагнер”-т зориуд сум нийлүүлэхгүй байна гэж буруутгаж байсан. Харин яам байлдааны талбар дахь бүх ангиудыг шаардлагатай зүйлсээр хангахаар ажиллаж байна гэж хариу мэдэгдэж байв.

Мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ Пригожин Украин дахь Оросын "цэргийн тусгай ажиллагаа"-г удирдаж буй хүмүүсийг “өвгөн” гэж нэрлээд, “бүх зүйл сайхан болж байна” гэсэн буруу ойлголттой явааг нь сануулжээ.

Тэрээр мөн Оросын армийн зарим цэргүүд ойролцоох байрлалаасаа зугтаж, “Вагнер”-ын дайчдыг хамгаалалтгүй үлдээсэн тухай дурдсан байна. 

“Энэ нь цэргүүдийн буруу биш. Асуудал нь тэднийг удирдаж, үүрэг даалгавар өгч буй хүмүүстэй холбоотой. Загас толгойноосоо ялзардаг” гэж хэлээд, тушаал өгч буй хүмүүсийг “гэмт хэрэгтэн”, “урвагч” гэж тодорхойлжээ.

Эх сурвалж: Reuters

#Бахмут, #Вагнер, #Евгений Пригожин, #Украины дайн,