Москва нэмэлт зэвсэг амласны дараа “Вагнер” хөлсний бүлэглэл Украины зүүн хэсэгт орших Бахмут хотоос ухрах төлөвлөгөөгөө зогсоох болсноо ням гарагт мэдэгдэв.

Бахмут дахь олон сар үргэлжилсэн довтолгоог тэргүүлсэн дайчид нь сум зэвсгээр дутагдаж, "хэрэггүй бөгөөд үндэслэлгүй" хохирол амсаж байгаа тул хотоос ухарна гэж “Вагнер”-ын үндэслэгч Евгений Пригожин баасан гарагт анхааруулсан юм.

Гэвч ням гарагт тэрээр өөрийн “Telegram” сувагт нийтэлсэн аудио мессеждээ "Бидэнд цаашдын ажиллагааг үргэлжлүүлэхэд шаардлагатай хэмжээний сум, зэвсэг амласан. Биднийг хангамжийн сүлжээнээс таслах дайсны оролдлогоос сэргийлэхэд шаардлагатай бүх зүйлийг бидэнд рүү илгээнэ гэж амласан гэж хэлжээ.

Украины зүүн бүсийн командлалын хэвлэлийн төлөөлөгч Сергей Череватый түүний мэдэгдлийн талаар "Сүүлийн 24 цагийн хугацаанд Бахмут орчимд 489 их бууны цохилт өгсөн нь сумны дутагдал мөн үү? Пригожиний хэлсэн үг нь, ‘Вагнер’ олон тооны цэргээ тулалдаанд түлхэн оруулснаар маш их хохирол амссан бөгөөд олон нийтийн анхаарлыг энэ үнэнээс сарниулах л зорилготой” гэж хэлэв.

Өнгөрсөн мягмар гарагт Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Оросын арми дайсны хүчинд үр дүнтэй хохирол учруулахад хангалттай хэмжээний сум, зэвсэг хэрэгсэл хүлээж авсан тухай мэдэгдсэн юм.

Ням гарагийн орой Бахмут дахь Украины хуурай замын цэргийн командлагч, хурандаа генерал Александр Сирский Оросууд дайралтаа эрчимжүүлсэн, цэргүүдээ дахин нэгтгэж байгааг мэдэгджээ.

Түүний хэлснээр Оросууд Бахмутыг тавдугаар сарын 9-ний Ялалтын баяр гэхэд эзлэн авна гэж найдаж байна. Гэсэн ч Үүнээс урьдчилан сэргийлэх нь бидний даалгавар юм“ гэж “Telegram” хуудсан дахь мэдэгдэлдээ дурджээ.

Эх сурвалж: Reuters

#Бахмут, #Вагнер, #ОРос, #Украины дайн,