Коронавирусийн цар тахлаас үүдэлтэй дэлхийн эдийн засагт тулгарч буй хямрал урт хугацаанд үргэлжлэх шинжтэй байна. 2030 он гэхэд дэлхийн эдийн засгийн өсөлт тооцоолж байснаас гурван хувиар буурах ажээ.

Манай хойд хөрш л гэхэд 2020-2025 оны хооронд бүтэн гурван жилийн өсөлттэй тэнцэхүйц хэмжээний хохирол амсахаар байна гэсэн тооцоо хийгджээ. Ийнхүү дэлхийн улс орнууд цар тахлаас учирсан хохирлоо тооцсоны үндсэн дээр урт хугацаандаа учирч болох эрсдэлээ таамаглаж, хэрэгжүүлэх арга хэмжээний талаараа ид хэлэлцэж байна. Дэлхийн эдийн засаг сэргэж эхэлсэн энэ үед ихэнх улс орон коронавирусийн цар тахлын дунд болон урт хугацаанд эдийн засагт учруулж болох нөлөөллийн үнэлгээг хийгээд эхэлчихсэн байна.

Энэхүү үнэлгээнд суурилан төсөв, мөнгө, эдийн засгийн бодлогоо эргэж харах, цаашлаад авч хэрэгжүүлэх арга хэмжээ, шийдвэрийн талаар мэтгэлцээн өрнөж байна.

Их Британийн Засгийн газар цар тахлын эдийн засагт учруулсан хор хохирлоо тооцсоны үндсэн дээр төсвийнхөө үзүүлэлтүүдээ бууруулж батлахаар болжээ. Улс орнуудын төв банкуудын авч хэрэгжүүлсэн хөнгөлөлттэй зээл, хөтөлбөр, дэмжлэгүүдээ танаж эхлэхтэй зэрэгцэн инфляц нэмэгдэж эхэллээ. Тухайн улсын зах зээлд хэдий чинээ их хөнгөлөлт, чөлөөлөлтийн арга хэмжээ авсан байна, төдий чинээ өндөр инфляцын дарамт бий болно гэж Aberdeen Standard Investments (80 гаруй улсын Засгийн газар, тэтгэврийн сан, даатгалын компаниудын 600 гаруй тэрбум ам.долларын хөрөнгийг удирддаг) хөрөнгө оруулалтын компанийн шинжээчид болох Лук Бартоломей, Пол Диггл нар тооцоо хийжээ.

Манай улсын хувьд цар тахалтай тэмцэх зорилгоор 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөр зарлаж, 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө ид хэрэгжүүлж байна. Олон улсын санхүүгийн байгууллагууд, донор орнуудаас ойролцоогоор нэг тэрбум ам.долларын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авсан. 

Дотоодын олон мянган аж ахуй нэгж, иргэд тусламжийн гараа сунгасны дотор Эрдэнэт үйлдвэрийн газар 650 тэрбум, Оюу толгой ХК­ийн нэг их наяд 26.5 тэрбум төгрөгийг хямралтай тэмцэх зорилгоор ашиглаад байна. Нийт дүн нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний(ДНБ) 50 хувиас илүү гарчээ. Гэтэл өндөр хөгжилтэй орнууд ДНБхээ 17 орчим хувь, дундаж орлоготой орнуудад дөрвөн хувь, буурай хөгжилтэй орнууд 1.6 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө гаргасан байна. Энэ дүнгээр дүгнэлт хийвэл, манай улсын инфляц Улаанбаатар хотод 9.1 хувь хүрсэн нь цаашид ч өсөх үзүүлэлт гэж итгэлтэй хэлж болохоор байгаа юм.

Өнөөдөр аливаа улс орны удирдлагын жолоог атгаж буй эрх баригчид коронавирусийн хямрал урт хугацаандаа эдийн засагт сөргөөр нөлөөлж болох бүх сувгуудыг олж тогтоон, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлогоо боловсруулж байна. Эдийн засагт сөргөөр нөлөөлж болох олон суваг байдаг. Үүнээс манай улсын эдийн засагт илрэх магадлалтай зарим нэгээс нь авч үзье.

Хамгийн түрүүн “Хөдөлмөрийн зах зээлийн сорви”­жилтийн талаар сонирхож үзье. Ямарваа хямрал дуусгавар болсон ч хөдөлмөрийн зах зээл дээр заавал ямар нэгэн хохирол үлддэг. Хямралаас үүдэлтэй ажилгүйдлын хувь хэмжээ нэмэгдэх хэрээр хөдөлмөрийн бүтээмж буурдаг зүй тогтол үйлчилдэг.

Учир нь аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож цомхотгол хийж эхлэхэд он удаан жил ажилласан туршлагатай ажилчдаа ч олноор нь халах тохиолдол гарахыг үгүйсгэж болохгүй. Ийнхүү асар их туршлага хуримтлуулсан ажлын бүтээмж өндөртэй хүмүүсээ халах нь аж ахуйн нэгжид төдийгүй нийт хөдөлмөрийн бүтээмжид ч ихээхэн хохирол учруулна.

Мөн халагдсан хүмүүс ур чадвартаа тохирсон ажил олж хийхийн тулд ихээхэн хугацаа алдаж байдаг. Шинээр ажилд орж буй иргэдийн хувьд цалин хөлс бага байх, тогтвор суурьшилтай ажиллахад хүндрэлтэй нөхцөл тулгах зэрэг асуудал бий. Коронавирусийн хямрал өмнөх эдийн засаг, санхүүгийн хямралуудтай харьцуулахад урт хугацаанд үргэлжилж магадгүй байна. Учир нь бага дунд төдийгүй их дээд сургуулиуд бараг хоёр жил хөл хорионд орлоо. Энэ нь хүний капиталд нөхөж боломгүй хохирол учруулж байгаа талаар судлаачид анхааруулж байна. Мөн зайнаас ажиллах нь болсноор ажилчид ажлын онцлогтой холбоотой ур чадвар эзэмших хугацаа алддаг. Дээр дурдсан бүх асуудлууд хөдөлмөрийн зах зээлд сөргөөр нөлөөлдөг болохыг ийнхүү “Сорви”­ жилттой зүйрлэдэг ажээ. Дараагийн бас нэгэн суваг бол бодлогын алдаа юм.

Зах зээлийн үйл ажиллагааг дэмжиж идэвхжүүлэх оновчтой арга хэмжээ цаг тухайд нь авч чадахгүй орхигдуулахыг бодлогын алдаа гэж тодорхойлдог.

Тухайлбал цар тахлын өмнө хэрэгжүүлж байсан мөнгөний болон төсвийн бодлого нь өнөөдөр хэрэгжүүлж байгаа бодлогоос эрс ялгарч байна. Өмнө нь эдийн засагт гарч байсан элдэв савлагааг мөнгөний хэрэгслээр удирдах боломж өндөр байв. Өдгөө хөгжингүй орнуудын зээлийн хүү байж болох боломжит хамгийн доод цэгтээ ирчхээд байна. Төв банкны бодлогын хүүг дахин бууруулах боломжгүй тул мөнгөний хэрэгслээр зах зээлийг удирдахад хүндрэлтэй болжээ. Төсвийн бодлогын хувьд ч улсын өрийг хянах асуудал чухалд тооцогдож байсан бол одоо макро эдийн засгийг тогтворжуулахад чиглэгдэж эхэллээ. Ийнхүү эдийн засгийн бодлогын зорилго эрс өөрчлөгдөж байна.

Гэхдээ аливаа бодлого зах зээлийнхээ нөхцөл байдалтай нягт уялдаж уян хатан байх аваас хямралыг гэтлэхэд хурдан байх болно. COVID­19­ийн үед олон оронд хэрэгжүүлсэн мөнгө болон төсвийн бодлого нь санхүүгийн хямралаас зайлсхийх боломж олгосон байхыг үгүйсгэхгүй. Бодлогын хүүг багасгаснаар зах зээлийн хүү буурлаа. Төв банкуудын активын хэмжээ нэмэгдэж энэ хэмжээгээр санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулсан. 

Тухайлбал, цар тахалтай тэмцэхэд зарцуулсан санхүүгийн хэмжээ 2007­2009 оны санхүүгийн хямралын үеэс хоёр дахин их байна. 2008­2009 оны дэлхийг хамарсан санхүүгийн хямралын нөлөө олон жил үргэлжилс эн юм.

Дэлхийн эдийн засаг жилд ойролцоогоор 4.3 хувь өсөх тооцоолол хямралын оргил үе болох 2009 оны эхний улиралд ­7.1 хувь хүртэл буурчээ. Дараагийн жилүүдэд энэ зөрүү хадгалагдаж ирсэн байдаг. 2009­2019 оны хооронд дэлхийн ДНБ­ий өсөлт ойролцоогоор гурван хувь байсан нь хямралын өмнөх тооцооллоос буурсан үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл хямралын нөлөө он удаан жил хадгалагдах магадлал өндөр байдаг. Өнөөдөр улс орны удирдлага бодлогын алдаа гаргах эрсдэл туйлын өндөр байна. Тухайлбал Америкийн Холбооны нөөцийн сан буюу Төв банк инфляц өсөж зорилтот түвшнээс давсан тул бодлогоо эргэн харж инфляцыг онилох болов. Энэ нь өнгөрсөн хугацаанд гаргасан бодлогын алдаагаа засаж байгаа нэг хэлбэр юм.

Гэвч инфляц урт хугацаандаа зорилтот түвшингээсээ ямар хэмжээтэй нэмэгдэхийг одоогоор хэн ч мэдэхгүй байна. Тиймээс Төв банкны зарим удирдлагын зүгээс мөнгөний бодлогоо чангатгахыг шаардаж эхэлжээ. Төсвийн бодлоготой холбоотойгоор Их Британи болон Европын зарим улсад өнөөгийн хямралаас гарсан алдагдлыг татвараа өсгөх замаар шийдэж болно гэсэн санаачилга өрнөж байна. Гэвч ийм шийдвэр ямар алдаа завхрал дагуулж болохыг өнөөдөртөө хэн ч мэдэхгүй.

“Хямралын улмаас татварын ачаалал нэмэгдэх магадлал өндөр байгаа хэдий ч одоогоор татвар нэмэх, төсвийн бодлогоо чангатгах шийдвэр гаргах нь эрт байна” гэж болгоомжлох нэг хэсэг байна. Хэрэв ийм бодлого хэрэгжиж эхэлбэл хямралыг туулах хугацаа удааширч, улмаар хохирлын хэмжээг нэмэгдэх эрсдэлтэй гэж тэд үзэж байна.

Ийнхүү улс орны ирээдүйн талаар өргөн хэмжээний хэлэлцүүлэг ид өрнөж байна. Одоо эдийн засаг, санхүүд нөлөөлдөг бас нэгэн сонирхолтой асуудлыг хөндье. Хямралын үед зомби­аж ахуйн нэгжүүдийн тоо өсдөг. Үйл ажиллагаа эрхлэхэд өндөр эрсдэлтэй өр төлбөр нэмэгдэх магадлал хэвээр байгаа тохиолдолд ажиллаж буй нэр зүүж төрөөс олгож буй бага хүүтэй зээл авахыг олон аж ахуйн нэгж чухалчилдаг. Сүүлийн хорин жилийн хугацаанд үйлдвэрлэлийн бүтээмж буурсан шалтгаануудын дунд зомби үйлдвэрлэгчдийн тоо нэмэгдсэн тухай жишээ дурдагддаг. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн бүтээмж бага боловч зах зээлд илүү үр ашигтай аж ахуй компаниудыг нэвтрүүлэхгүй саад учруулдаг. Иймээс зомби аж ахуйн нэгжүүдийн тоо өсөхөд нийт эдийн засгийн бүтээмж царцдаг. Зах зээлээс үр ашиггүй компаниуд шахагдах чөлөөт зах зээлийн зарчим ийнхүү зөрчигдөх нь эдийн засагт хор хөнөөлтэй. Засгийн газрын 200 өдрийн тайланд 10 их наядын цогц төлөвлөгөөний нийт гүйцэтгэл 3.4 их наяд төгрөгт хүрсэн дүн мэдээ танилцуулагдсан.

Ийм их хэмжээний хөрөнгө зах зээлд нийлүүлээд байхад 2021 оны наймдугаар сарын 30­ ны байдлаар ТБҮЦ (Төв банкны үнэт цаас) есөн их наяд 147 тэрбум төгрөгт хүрч улам нэмэгдсэн байх юм. Уг нь найман их наядаас гурвыг нь хөтөлбөрийн хүрээнд зарцуулж зах зээлд нийлүүлсэн юм бол Монголбанкны үнэт цаасанд таван их наяд төгрөг үлдэх ёстой л доо.

Гэвч эсрэгээрээ үзүүлэлт гарчээ. Энэ нь арилжааны банкууд зах зээлд зээл гаргахаас илүүтэй ТБҮЦ (Төв банкны үнэт цаас) худалдаж авах нь найдвартай гэж үзсэн хэвээр байгааг илтгэж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөр эдийн засагт төдийлөн үр дүнгээ өгөхгүй байгаа төдийгүй хямрал үргэлжилж байгаа аж. Түүгээр ч үл барам танил тал, эрх мэдлээ ашиглан цогц төлөвлөгөөний зориулалтын гурван хувийн маш бага хүүтэй зээлийг аваад цааш нь өндөр хүүтэй хадгаламж болгож хувиргаад байгаа юм биш биз гэдэг хардлага байна.

Өөрөөр хэлбэл, манай Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөр олон улсын нэршлээр зомби аж ахуйн нэгжүүдийг төрүүлээд байгаа юм биш гэсэн эмзэглэл төрж байна. Үүнийг банкуудын хадгаламж болон Монголбанкны үнэт цаасны хэмжээ нэмэгдсээр байгааг статистик үзүүлэлтээс харж болно.

Зарим улсын Засгийн газар богино хугацаанд илэрч эдийн засгийн асуудалд хамаг анхаарлаа төвлөрүүлж, санхүүгийн нөөц боломжоо улс төрийн рейтингээ хамгаалахад чиглүүлж байгаа нь урт хугацаанд эдийн засагт үзүүлэх ковидын нөлөөллийг улам бүр нэмэгдүүлж байна. Харин манай улсын хувьд эдийн засгийн ирээдүйгээ товлох нь бүү хэл ковидоос учирсан хохирлоо ч бүрэн тооцох сөхөөгүй мунгинаж сууна.

Монгол Улсын хатуу валют олдог гол бүтээгдэхүүний нэг коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр суга өсөж 500 ам.долларт хүрлээ. Зэсийн үнэ ч 9000 давсан. Гэвч Засгийн газрын өрийг нимгэлэх, унасан эдийн засгаа өсгөх боломж түүхий эдийн үнэ огцом өссөн энэ үед бий. Харамсалтай нь нүүрсний экспорт таг зогсжээ. Суперциклийн ийм ховорхон боломжийг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа нь харамсмаар. 

Инфляц хоёр оронтой тоо руу дөхөж, хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ огцом өслөө. Шатахууны хомстол намрын буудай хураах ид үеэр нүүрлэж байна.

Коронавирусээр өвчлөгчид, нас барагчдын тоо эрс нэмэгдэж, эмнэлгийн орны хүртээмж хүрэлцэхгүй гамшгийн байдалд орлоо. Эмнэлгийн ажилтнуудын тоо ч дутагдаж байгаа аж. Ийнхүү тоочвол өчнөөн олон асуудалд ороогдсон Засгийн газар ирээдүйгээ тольдох нь бүү хэл өнөө маргаашдаа түүртжээ. Гэтэл дэлхийн улс орнууд биднээс өмнө алхаж, биднээс илүүг харж тооцоолж явна.

Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж

#онцолсон, #Ирээдүйд эдийн засагт учирч болох ковидын нөлөө, #эдийн засаг,