Эрчим хүчний яамнаас шахмал түлшний хангамжтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Сүүлийн өдрүүдэд гэр хороололд сайжруулсан шахмал түлшний хангамж дээр доголдол гарч, иргэдэд хүндрэл учирч байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 74 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй бий. Нийслэлчүүд сард дунджаар 50-110 мянган тонн шахмал түлш хэрэглэдэг.
Эрэлт нэмэгдэж, дараалал үүсч байгаа гол шалтгаан бол борлуулалтын цэгийн тоо цөөнтэй холбоотой. Түүнчлэн иргэдийн хэрэглээ өссөн байна.
Үүнд,
Мөн өнгөрсөн жилийн хувьд өдөрт 1,700-2,000 орчим тонн шахмал түлш хэрэглэгддэг байсан бол өнөөдрийн байдлаар 3,200-д хүрчээ. Энэ хэрэглээнээс шалтгаалан цэгийн тооны хомсдол, дараалал үүсч хэрэглэгчдэд хүндрэл гарсан. Өнөөдрийн байдлаар 280 цэг ажиллаж байгаа маргаашнаас 380 цэгээр борлуулалт хийж эхэлнэ.
Цаашлаад үе шаттайгаар нэмэгдүүлж, арваннэгдүгээр сарын 1 гэхэд борлуулах цэгийн тоог 600-800 хооронд барихаар төлөвлөн ажиллаж байна.
Засгийн газрын тогтоолын дагуу сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувь хөнгөлж байгаа. Энэхүү тогтоол нь 2021 оны долдугаар сарын 1-нээс 2022 оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ" гэв.

#онцолсон, #live, #эрчим хүчний яам,