УИХ-ын гишүүн П.Анужин, Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Д.Өнөрболор нар Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьж, өнгөрсөн пүрэв гарагт УИХ-аар хэлэлцүүлсэн. Уг хуулийн төслийн 12.1.5, 12.1.6-д тусгасан нэмэлт өөрчлөлт оруулах зүйл заалт иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байгаа. Үүнтэй холбоотойгоор уг хуулийн төслийг өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүн П.Анужин, Д.Өнөрболор нар мэдэгдэл хийж, өргөн барьсан хуулиасаа татгалзаж буйгаа мэдээлсэн юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн П.Анужин уг хуулийн төслийг эргүүлэн татах санал гаргасан талаараа өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Тэрбээр “Хууль санаачлагч, боловсруулагч Х.Ганхуяг гишүүн, хуулийн үзэл баримтлал, санаачлагчдын ярилцаж, тохиролцсоноос өөр агуулга бүхий заалт оруулсан тул, хуулийн төслийг эргүүлэн татах санал хүргүүллээ. Гэвч, хууль санаачлагчдын олонхийн саналаар төсөл эргүүлэн татагддаг тул бусад санаачлагч гишүүдийн саналыг харах үлдлээ” гэжээ.

Зургийн тодорхойлолт алга байна.

#УИХ-ын гишүүн П.Анужин, #Хассуурийн Ганхуяг, #Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл,