Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан улс орон даяар өрнөсөн мод тарих төсөл болон хуш модны самрын асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай цөлжилтөд өртсөн тооцоо бий. Үүнээс 23 хувь нь буюу 30 орчим га талбай хүчтэй цөлжилттэй гэсэн ангилалд багтаж байна. Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод тарих ажлын хүрээнд БОАЖЯ-нд Үндэсний хороог байгууллаа. Хорооноос тэрбум мод тарих ажлыг 2030 он хүртэл үе шаттайгаар зохион байгуулна.

Миний бие 11 аймагт ажиллаад ирлээ. Засгийн газар болон яамнаас мод үржүүлгийн газруудыг дэмжих, урамшууллын системээр ажиллуулахаар ажиллаж байна. Харин мод шилжүүлэн суулгахыг дэмжихгүй. Энэ тал дээр Экологийн цагдаагийн албатай хамтран ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, нэгэнт ургасан модыг тэс өөр эко системд суулгахыг хэзээ ч дэмжихгүй. Энэ чиглэлд хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 9.2 сая суулгац байгаа. Хэрэв 100 сая суулгац хэрэгтэй гэвэл одоо байгаа нөөцөө 10 дахин нэмэгдүүлэх шаардлага бий.

Хуш модны самрын хувьд энэ жилийн ургац өмнөх жилээс гурав дахин бага ургасан. Иймд ахуйн болон үйлдвэрлэлийн чиглэлд хуш модны самар бэлтгэхийг хориглосон байгаа" гэсэн юм.

#онцолсон, #live, #БОАЖ-ын сайд Н.Уртнасан,