-Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний 20-42 хоногийн нөөцтэй байна-

Засгийн газрын өнөөдрийн (2021.10.20) ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг сайдууд танилцууллаа.

Энэ үеэр Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан “Засгийн газрын хуралдаанаас хүнсний бүтээгдэхүүний үнэ ханшийг тогтвортой барьж, нөөц бүрдүүлэх үүрэг өглөө. Энэ хүрээнд Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдлаа. Ажлын хэсэг түргэн муудах, хөлдөх эрсдэлтэй хүнсний бүтээгдэхүүнүүдийг хил гаалиар саадгүй нэвтрүүлэх чиглэлд арга хэмжээ авна.

Засгийн газраас өнгөрсөн онд гол нэрийн бүтээгдэхүүн болон элсэн чихэр, ургамлын тос, бүх төрлийн будааг гаалийн татвараас чөлөөлсөн. Энэ хүрээнд өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний нөөц 2.6 дахин өссөн. Үүний үр дүнд хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтвортой хэмжээнд барих боломж бүрдүүлсэн. Гэхдээ өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн олон улсын тээврийн үйл ажиллагаа саатсантай холбоотойгоор импортоор авах бүтээгдэхүүнүүд хилийн цаана хадгалагдаж байна.

Өнөөдрийн байдлаар хомсдолд орсон хүнсний бүтээгдэхүүн алга. Харин Эрээн хот дахь коронавирусийн нөхцөл байдал, хилийн боомтын асуудалтай холбоотойгоор нарийн ногооны нийлүүлэлтэд тасалдал үүсэх эрсдэлтэй байна. Эрээн хот хилийн боомтоо хэзээ нээх нь тодорхойгүй байна. Гол нэрийн хүнс буюу будаа, элсэн чихэр зэргийн нөөц зохистой түвшинд буюу 20-42 хоногийн нөөцтэй байна. Богино хугацаанд тээвэрлэлтийн арга хэмжээ авч чадах юм бол эдгээр бүтээгдэхүүний нөөцөд ямар нэгэн асуудал үүсэхгүй. Иймд ажлын хэсэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг ойрын хугацаанд хил гаалиар тусгай горимоор шилжүүлэх ямар боломж байгаа талаар судалж, шийдвэрлэнэ” гэлээ.

#онцолсон, #Замын-Үүд хилийн боомт, #нарийн ногооны хомсдол, #ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, #Шадар сайд С.Амарсайхан, #Эрээн хот,