Индонез улс Америкийн “Novavax” биотехнологийн компанийн “COVID-19”-ийн вакцинд яаралтай журмаар хэрэглэх зөвшөөрөл олгосон анхны улс болжээ. Энэхүү вакциныг одоогоор хэрэглэж буй вакцинуудаас өөр технологиор гарган авсан юм.

“Novavax”-ын вакцин нь хэт хүйтэн температурт хадгалах шаардлагагүй гэдгээрээ бусад вакцинаас онцлогтой байна. Мөн коронавирусийг бүрхдэг өргөст уургийн лабораторид гарган авсан хувилбаруудыг агуулсан нь “Pfizer”, “Moderna”-гийн матрицын РНХ дээр суурилсан вакцинуудаас ялгаатай юм.

“Манайх шиг олон аралтай оронд тээвэрлэх, хадгалахад хялбар энэхүү вакцинд яаралтай журмаар хэрэглэх зөвшөөрөл олгосон нь “COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөрийн хувьд ихээхэн ач холбогдолтой алхам юм” гэж Индонезийн тархвар судлаач Дики Будиман онцлон хэлжээ.

Энэ оны зургаадугаар сард “Novavax” компани АНУ, Мексикт 30 мянга орчим хүнийг хамруулсан туршилтаар вакцин 90 орчим хувийн үр дүн үзүүлсэн талаар мэдэгдсэн юм. Мөн тухайн үед тархаж байсан хувилбаруудын эсрэг үйлчилж байсныг компанийн мэдэгдэлд дурджээ.

Индонезийн Эрүүл мэндийн яамны сүүлийн мэдээллээр, хүн амын 36 хувь нь вакцины хоёр тунд хамрагдаад байгаа бол 58 хувь нь нэг тунг тариулсан байна.

#Novavax, #Индонез,