Өнгөрсөн долоо хоногт коронавирусийн шинэ хувилбар “Омикрон”-ын тухай мэдээ гарсны дараа дэлхийн криптовалютын зах зээл уналтад орсон ч ижил нэртэй “OMIC” криптовалютын ханш өссөн байна.

Крипто мэдээлэллийн “CoinGecko” сайтын мэдээлснээр Твиттерт 1000 гаруй дагагчтай, өнөөг хүртэл олон танигдаагүй байсан “OMIC” дижитал токены үнэ баасан гарагаас даваа гараг гэхэд 688 долларт хүрсэн байна. Энэ нь баасан гарагт Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээ гарахаас өмнө 65 доллар байсан бөгөөд даваа гараг хүртэл 960 орчим хувиар өссөн гэсэн үг юм.

Харин даваа гарагийн өглөөний найман цагт үнэ нь 75 хувиар унаж, 162 долларт хүрсэн бол “Crypto.com” сайтын мэдээллээс үзвэл мягмар гарагийг 352 доллараар эхлүүлжээ.

“Omicron” токен нь “Ethereum”-ын “Arbitrum” технологид суурилсан бөгөөд төвлөрсөн бус нөөцийн сангаар баталгаажсан валютын протокол юм. “Omicron” токен хэзээнээс зах зээлд нэвтэрсэн нь тодорхойгүй байна.

Дижитал хөрөнгийн брокер “GlobalBlock”-ын арилжаачин Фредди Эванс хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Omicron” бол хөөсрөлтийн тод жишээ бөгөөд энэ нь хурдан өгөөж өгөх сайн арга байж болох ч урт хугацааны хөрөнгө оруулагчдад таатай сонголт биш" гэжээ.

Эх сурвалж: CNN

#“OMIC” криптовалют, #криптовалют,