Мал аж ахуйн салбарт хувиараа амжилттай ажиллаж буй олон мундаг залуус манайд бий. Тэдний нэг мах, сүүний үхрийн фермерийн аж ахуй эрхлэгч П.Мөнхбаярыг энэ удаагийнхаа “Мал аж ахуйн шинэ үе” буландаа онцлон, ярилцлаа.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу.

-Намайг Пэрэнлэйн Мөнхбаяр гэдэг. Олон улсын тээвэр зуучлалын компани болох “Евро ази Галилео” ХХК-ийн захирлаар ажиллахын зэрэгцээ фермерийн аж ахуй, зөгийн аж ахуй, газар тариалан, бас Якут годон гутлын худалдаа эрхэлдэг. ОХУ-ын Москва хотын Төмөр замын их сургуулийг төгссөн. Хойно 2006 онд оюутан байх үеэсээ найзуудын хамтаар якут годон гутал, малчдын маань ихээр өмсдөг өргөн яалу, орос хром, эсгий хөх түрийт, нисгэгчийн гутал зөөж эхэлсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл дэлгүүрээ ажиллуулж байна даа.

-Монголчууд годон гутлыг их өргөнөөр өмсөж, хэрэглэдэг болж. Энэ төрлийн бизнесийг чамгүй олон жил хийж буй хүний хувьд давуу тал болон анхаарах зүйлсийн талаар хэлж өгөөч.

-За тэгье. Ер нь манайхны ихэнх нь л годон гутал өмсдөг болсон байна. Монгол орон шиг өвөл нь их хүйтэрдэг нутагт бол маш тохиромжтой эд л дээ. Дэлхийн хамгийн хүйтэн улирал Якутад болдог учраас тэд хамгийн дулаахан гутлыг яаж гаргах вэ, гэж олон жил судалгаа хийсний үр дүнд цаа бугын шилбэний арьсаар хийсэн гутал бол ямар ч хүйтэнд хөлийг дааруулахгүй, чийг татуулахгүй юм байна гэдгийг тогтоосон байдаг. Бидний оруулж ирдэг гутал бол яг Якутад үйлдвэрлэгддэг цаа бугын шилбэний арьсаар хийсэн оригинал гутлууд байдаг бөгөөд үнийн хувьд хамгийн боломжийн байгаа. Хэрэглэгчдэдээ нэг зүйлийг анхааруулж хэлэхэд годон гутлыг -10 градусаас дээш хүйтэнд өмсөх хэрэгтэй.

-Таны фермерийн аж ахуйн талаар сонирхъё. ОХУ-д олон жил амьдарсан, тэгээд төмөр замчин хүнийг чухам юу мал аж ахуй салбар руу ороход нөлөөлсөн байдаг юм бол?

-Хүний суурь хүмүүжил үхэн, үхтэл нь дагаж явдаг гэдэг шиг багаасаа л мал ахуйдаа ойр, хөдөө гадаа явах дуртай байсан хүн чинь эрхгүй л энэ салбар руу татагдаад байдаг юм байна л даа. Бас миний хувьд үндэсний аж ахуйгаа орчин үеийн шинэлэг арга барилтай хослуулан яаж амжилттай авч явж болдгийг бусад залуустаа өөрийн биеэр үлгэрлэхийг зорьж яваа жирийн л нэг залуу. Залуу хойч үе ээ хөдөө рүүгээ тэмүүлээсэй, орон нутагтаа сайн сайхан амьдраасай гэж их боддог. Тиймээс тэдэндээ үлгэр дуурайлал болохыг хичээж яваа. Цөөн тооны чанартай малыг хагас эрчимжсэн хэв маягаар маллаж, сүү цагаан идээгээр нь брэнд бүтээгдэхүүн хийж, түүхий эдээр нь ч мөн өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой явдаг. Сэлэнгэ, Казахын цагаан толгойт тэргүүтэй мах, сүүний үүлдрийн үхрийн фермерийн аж ахуйг бий болгоод сүүлийн хэдэн жил л зүтгэж байна даа.

-Та сая залуучуудыг хөдөө орон нутагт амьдрах хүсэл сонирхлыг төрүүлэх үүднээс аж ахуйгаа эрхэлж байгаа гэлээ. Яах вэ, өөр шиг чинь эерэг үзэл бодолтой, хөдөлмөрч, мал аж ахуйг зорилготой эрхэлдэг олон сайхан залуус бий болсон байна. Гэхдээ эдгээр хүмүүсээ төр хангалттай дэмжихгүй байгаа юм шиг санагддаг. Түүнээс гадна хөдөө амьдрах сонирхолтой залуучууд цөөнгүй байдаг ч тэдэнд очоод ажиллах ажлын байр алга, мал аж ахуй эрхлэхээр түүхий эд нь үнэд хүрэхгүй бэрхшээлтэй олон асуудлууд тулгарч байна л даа.

No description available.

-Тантай мэдээж санал нэг байна. Гэхдээ манай залуус дандаа төрийн тусламжийг хүлээгээд гараа хумихад суугаад байж болохгүй шүү дээ. Өөрөө, өөрийнхөө амьдралын төлөө хөдөлмөрч байх хэрэгтэй. Мал дагавал ам тосодно гэж буурлуудын үг бий. Гэхдээ ганцхан малаа маллаад л сүү цагаан идээг нь боловсруулаад, түүхий эдээ борлуулчихаад л байгаад байвал ашиг олохгүй ш дээ. Аж ахуйгаа амжилттай авч явъя гэж бодож байгаа бол хүссэн, хүсээгүй шинэ технологи л нэвтрүүлэх хэрэгтэй. Жишээ нь дан малынхаа гүзээгээр салат, зууш, хорхог, ороомог гээд төрөл бүрийн хоол бэлтгээд стандартын сав, баглаа, боодол хийгээд борлуулж болж байна. Эсвэл хонь, хурганыхаа арьсыг сайхан элдэж боловсруулаад дээл хийгээд зарж болно. Энэ мэтээр манай малчид ч гэсэн өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн хийгээд зарвал илүү ашигтай. Манай малчдын дунд төвөгтэй нэг уламжлалт амьдралын хэв маяг, үзэл суртал байна. Юу гэхээр яахын тулд тэр олон жил зовж мал маллаад байгаа юм гэдгээ ойлгодоггүй. Уг нь мал чинь хувь хүний өмч, бизнес нь шүү дээ. Тэгэхээр түүнээсээ ашиг, орлого олж сайн сайхан амьдрах хэрэгтэй биз дээ. Эхлээд мал сүргээ сайхан эрүүлжүүлчих, дараа нь үүлдэр угсааг нь сайжруулаад чанаржуулчих. Түүнийхээ дараа малаа тухайн жил авсан төлийн тоогоор биш юм гэхэд ядаж боломжийн тоогоор нядлаад эдийн засгийн эргэлтэд оруулчихдаг байх хэрэгтэй. Алийн болгон хурга, ишиг байхаас нь л өсгөсөн юм гэж хайрлах юм бэ, хэзээ нэг өдөр тэр мал чинь үхэх нь л үнэн шүү дээ. Бас айл саахалтаараа сайхан хөдөлмөрөө хоршоод ажиллачихвал хөдөлмөрийн бүтээмж нь өндөр байна. Мэдээж таны хэлдгээр төрийн бодлогод бас учир дутагдалтай олон зүйл бий. Ядаж л төр өөрөөсөө мөнгө гаргаад малын гаралтай түүхий эдүүдийг боловсруулдаг хэдэн сайхан үйлдвэр барьчих хэрэгтэй. Бас малчид, бизнес эрхлэгчдэдээ түүхий эдээ гадагшаа экспортлох боломжоор нь хангаж, үйлдвэрлэл эрхэлж буй ялангуяа залуусаа дэмжих бодлого явуулах шаардлагатай байна. 

-Өөр төрийн ямар бодлогууд хэрэгтэй байна вэ, ер нь фермерийн аж ахуй эрхлэхэд хүндрэл, бэрхшээлтэй зүй байна уу?

-Манайд төрийн бодлогын хувьд ч тэр, хүмүүсийн хувьд ч тэр нэг алдаа, дутагдалтай зүйл байна. Юу гэхээр бид ямар ч кластерын системээр ажиллах ойлголт байдаггүй. Тодруулаад хэлэх юм бол багаар ажиллах, хамтарч, хамжиж, хоршиж ажиллаж чадахгүй байна. Үүнд төр ч бодлогоор залуурдах хэрэгтэй, хүмүүс ч ухамсартай хандах шаардлагатай. Жишээ айл хотлоороо нутаглаж буй малчин өрхүүд гэхэд Доржийнх малаа нядалдаг, арьс, нэхийг нь Дамбынх элдэж, боловсруулдаг, түүгээр нь Долгор дээл, малгай, хувцас хийдэг, түүнийг нь Даваа аваачиж борлуулдаг байхад л болчихноо доо. Түүнээс Цэцгээ цөцгий хийж зараад ашиг олоод байгаа юм чинь манай багийнхан бүгдээрээ л цөцгий хийе гэж бодохгүй байхгүй юу. Манай мал аж ахуйн салбарт бас нэг төвөгтэй зүйл байна. Төрөөс малаа эрүүлжүүлж, чанаржуулах бодлого явуулахаар малчид нь дэмждэггүй. Яагаад гэвэл мал нь үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна гэж хэдийгээр үндсэн хуулиндаа заасан байдаг ч мал бол малчны хувийн өмч. Малчин өөрийн өмчөө угаалгаж, туулга нуу хамаагүй болчихоод байгаа юм л даа. Гэтэл эрүүл, чанартай мал нь үнэд хүрэх гээд байдаг. Жишээ нь Оросууд манайхыг шүлхий өвчнөө байхгүй болгочих юм бол махыг нь авъя гээд байгаа. Мэдээж төрөөс хувь хүний өмчийг чи малаа вакцинжуул, шууд нядлаад зар гэж тулгаж болохгүй. Тэгэхээр энэ чинь явж, явж нөгөө сэтгэлгээгээ л өөрчлөх шаардлагатай болчихоод байгаа биз. Уг нь цөөн тооны чанартай малтай байвал маллахад ч амар, мал, мах, түүхий эд нь ч үнэд хүрнэ шүү дээ. Бас заавал таван төрлийн мал гэхгүйгээр зөвхөн үхэр, тэмээ ч юм уу, нэгийг нь дагнаад ашиг шим, чанарыг нь нэмэгдүүлээд маллавал бас амар, ашигтай.

-Тийм шүү. Таны эрхэлж буй аж ахуй тариалангийн бүс нутагт юм байна. Салбарын сайдын зүгээс тариалангийн бүс нутагт мал аж ахуй эрхлэх гэж байгаа бол эрчимжсэн бай гэсэн шаардлага тавьж байгаа. Үүнтэй хувь хүний хувьд хэр үзэл бодол нийлж байгаа вэ?

-Санал нийлнэ. Манайх бол хагас эрчимжсэн аж ахуй л даа. Ер нь хагас эрчимжсэн мал аж ахуй л Монголд тохиромжтой юм байна гэж хараад байгаа. Бэлчээрээр явуулах үедээ явуулчихдаг, шаардлагатай бол фермдээ байлгачихдаг байвал чанар зардлын хувьд ч хямд тусна. Тариалангийн бүс нутаг гэснээс манай аж ахуй хадлангийн бүс нутагт байрладаг. Энд нэг хүндрэлтэй зүйл байна. Хадлангийн газраа ямар ч зохион байгуулалтгүй, шударга бус хуваарилснаас болоод сүүлдээ мал бэлчээх газаргүй боллоо. Мөнгөтэй, танилтай, эрх мэдэлтэй хүмүүс нь газрын албаныхантай хуйвалдаж, хахуульдаад л маш том хадлангийн талбай авчихаж байна. Тэгсэн хэрнээ өөрөө ямар ч малгүй хүн байгаад байдаг. Гэтэл 1000 хүртэлх малтай жирийн нэг малчин малдаа бэлтгэх хадлангийн талбайгүй болчихоод байна. Уг нь бол яг мал аж ахуй эрхэлдэг, олон тооны малтай айлдаа их талбай олгох байтал 5-7 га газар өгч байх жишээний. Үүнд харьяа яам анхаарал хандуулах цаг нь болсон. Малчид маань хадлан хадах талбайгаа эрх тэгш хувааж авах хэрэгтэй байна.

-Цаг зав гарган “Мал аж ахуйн шинэ үе” буланд маань саатан үзэл бодлоо илэрхийлсэн танд баярлалаа. Залуустаа хандаж хэлэх таны үгээр ярилцлагаа өндөрлөе.

-Намайг энэ сайхан буландаа урьж, ярилцсан “МОНГОЛ МАЛЧИН” сэтгүүлийнхээ хамт олон баярлалаа. Залуучууд төв суурин газар биеийн амрыг хараад, яаж хялбар аргаар мөнгө олох вэ гэж бодож суухын оронд ирээдүйд хаана ажиллавал илүү сайхан амьдрах боломжтой вэ гэдгийг судлах хэрэгтэй. Хөдөө аж ахуйн салбар бол ирээдүйд улам л илүү өсөж, хөгжинө. Одоо хөдөөний малчин айлын хүүхдүүд ихэнх нь л төв суурин газар барааддаг болсон байна, гэтэл эргээд хөдөөд нь маш том гэрэлтэй ирээдүй үлдчихлээ. Тэрийг олж харахгүй л байна.  Бас ажлыг голохгүй хийдэг, хөдөлмөрч, сэтгэлтэй байх хэрэгтэй. Би фермерийн аж ахуйгаа байгуулаад хүн ажиллуулах гэсэн чинь олдоогүй. Олдсон нь сүү, мал хулгайгаар зарна, архидаад явчихна, жаахан хатуу үг хэлчихээр гомдоод хамаг мал хуй хаяад алга болчихно. Ер нь бол хөдөө аж ахуйн салбар ажиллах хүчний хомстолд орчихсон. Залуу малчид маань ганц, хоёр жил мал маллаад л шантарч байна. Гэвч ямар ч ажил амар хялбар байдаггүй. Үнэнчээр ажиллавал хэзээ нэг өдөр үр дүн нь гарна шүү гэж хэлмээр байна.

Ярилцсан: С.Мөнхжаргал

#малчид, #П.Мөнхбаяр, #П.Мөнхбаяр: Малчид ХАНДЛАГАА ӨӨРЧЛӨХ хэрэгтэй,