Австралид болсон сургуулийн арга хэмжээний үеэр үсэрч тоголох зориулалттай хийлдэг байшин салхинд хийссэний улмаас дөрвөн хүүхэд нас барж, таван хүүхэд хүнд бэртсэн байна.
Осол гарах үед Тасманийн хойд эрэгт орших Девонпорт дахь Хиллкрест бага сургуулийн хүүхдүүд хичээлийн жилийн төгсөлтөө хийж байжээ.
"Орон нутагт хүчтэй салхи дэгдсэний улмаас хийлдэг байшин болон хэд хэдэн хийлдэг зорб бөмбөг агаарт 10 орчим метрийн өндөрт хөөрсний дараа Хилкрест бага сургуулийн 5-6-р ангийн есөн сурагч хийлдэг байшингаас унасан " гэж Тасманийн цагдаа мэдэгдэв.
Ослын улмаас 10-12 насны хоёр охин, хоёр хүү нийт дөрвөн хүүхэд нас барж, таван хүүхэд хүнд шархадсан байдалтай эмнэлэгт хүргэгдсэн байна.
Пүрэв гарагийн үдээс хойш болсон хэвлэлийн бага хурлын үеэр Комиссар Даррен Хайн "Бага сургуулийнхаа сүүлчийн өдрийг тэмдэглэх ёстой байсан энэ өдөр бид бүгдээрээ тэдний араас гашуудан зогсож байна. Дэндүү эрт амиа алдсан эдгээр хүүхдүүдийн гэр бүл, хайртай хүмүүс, сургуулийн хамт олон, багш нарт чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлье" гэж хэлэв.
Онцгой байдлын алба, тэр дундаа нисдэг тэргийг сургууль руу илгээж шархадсан хүмүүсийг эмчилж, заримыг нь эмнэлэгт хүргэсэн байна. Пүрэв гарагт Цагдаагийн командлагч Дебби Уильямс энэхүү ослын нөлөөгөөр тусламж хэрэгтэй болсон гэр бүлүүдэд зөвлөгөө өгөх боломжтой болсныг мэдэгджээ.
Сургуулийн “Facebook” хуудсанд дурдсанаар арга хэмжээний хүрээнд сурагчдад зориулж зохион байгуулсан олон хөтөлбөрүүдийн нэг нь хийлдэг байшин байв. Мөн бусад үйл ажиллагаанд усан тоглоомын бүс, зорб буюу хийлдэг бөмбөг зэрэг багтжээ.
Эх сурвалж: CNN

#Австрали улс, #Хийлдэг байшин салхинд хийссэний улмаас дөрвөн хүүхэд нас барж таван хүүхэд бэртжээ,