Төрийн үйлчилгээний 1-3 шатлалаар цалинждаг цэцэрлэгийн тогооч, эмч, манаач, үйлчлэгчийг хувийн хэвшилд шилжүүлж гэрээт ажилтан болгох асуудлыг Монголын үйлдвэрчний эвлэлийн Боловсрол шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо, Сургуулийн өмнө боловсролын ҮЭ-ийн нэгдсэн хорооноос эсэргүүцэн УИХ, Засгийн газарт шаардлага тавиад буй.
Үүнтэй холбогдуулан тус холбоодоос мэдээлэл хийж байна.
МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат "Албан хаагчдын ажлын байрны баталгаа, цалин хөлс, нийгмийн асуудал, урамшууллыг төрд хэвээр байлгах хатуу шаардлагыг тавьж байна. Хэрэв УИХ-аас тодорхой шийдэл өгөхгүй бол Монгол Улсын 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотод байгаа ажилчид дараагийн тэмцлийн хэлбэрт шилжинэ. Бидний шаардлагад арванхоёрдугаар сарын 25-ны дотор хариу өгөх ёстой.
Шийдвэр гаргагчид шинэ он гарахаас өмнө ТҮ1-ТҮ3 шатлалын ажилчдыг хувийн хэвшилд шилжүүлэх тухай хуймгай шийдвэрээ эргэн харж, бэлэг барих байх гэж найдаж байна" гэв.