Лхагва гарагт Өмнөд Солонгосын 300 орчим жижиг бизнес эрхлэгчид Сөүл хотод зай барих хатуу дүрэм журмыг дахин сэргээснийг эсэргүүцэж, засгийн газраас санхүүгийн хохирлыг нөхөн төлж, вакцины гэрчилгээ нэвтрүүлэх бодлогоо цуцлахыг уриалав.
Вакцинжуулалтын түвшин 92 хувиас дээш байгаа ч шинэ халдвар, ноцтой тохиолдлууд дээд амжилт тогтоож байгаа тул Өмнөд Солонгос энэ долоо хоногт зай барих хатуу дүрмийг сэргээсэн. Уг дүрмийг арваннэгдүгээр сард зөөлрүүлээд байсан юм.
Арга хэмжээ нь нэгдүгээр сарын 02-н хүртэл үргэлжилнэ. Энэ хүрээнд 21 цагаас хойш хоолоор үйлчилдэг газрууд ажиллах хориотой, мөн вакцинжуулалтад бүрэн хамрагдсан дөрвөөс дээш хүн цугларахыг хориглов. Харин вакцин хийлгээгүй хүмүүс гадуур хооллохдоо ганцаараа суух, эсвэл хоолоо авч явах, хүргүүлэх эрхтэй байна.
Хязгаарлалтуудыг сэргээсэн нь эдийн засгийн сүйрлээс эмээж буй олон жижиг бизнес эрхлэгчдийн дургүйцлийг төрүүлэв. Учир нь бизнес эрхлэгчид их хэмжээний хохирол, өрийн дарамтад ороод байгаа юм.
Засгийн газар санхүүгийн дэмжлэг үзүүлж, орлого буурсан 3.2 сая орчим аж ахуйн нэгжүүдэд нэг сая вон буюу 838 долларын хөнгөлөлт үзүүлэх шинэ багцыг өнгөрсөн долоо хоногт танилцуулсан.
Гэсэн хэдий ч жагсагчид ийм нэг удаагийн арга хэмжээ нь алдагдлаа нөхөхөд хангалтгүй гэж үзэж байна. Сөүл хотод дөрвөн ресторан ажиллуулдаг Юн Сун-а “Засгийн газар нөхөн олговор амласан учраас бид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дүрэм журмыг дагаж мөрдсөн... Гэвч тэд амлалтаа биелүүлээгүй” гэж хэлжээ.
Сөүлээс хойд зүгт орших Уйжонбү хотын иргэн Ли Санг-бэк "маргаашд зориулсан хоосон итгэл найдвараар арай ядан тэсэж байна" гэж хэлсэн бол өөр бусад олон хүмүүс үйл ажиллагаагаа зогсоож, дампуурсан эсвэл бүр амиа хорлосон байна.
Зохион байгуулагчид нь хатуу дүрэм журмыг мөрдөж 299 хүнтэйгээр жагссан учраас жагсаал тайван болж өнгөрчээ.
Ерөнхийлөгч Мүн Жэ Ин вирусийн тархалтыг зогсоож чадаагүй, эмнэлгийн орны хүрэлцээг хангаж чадаагүй учраас хязгаарлалтыг сэргээж байгаадаа уучлалт гуйсан байна.
Мягмар гарагт Өмнөд Солонгост 7,456 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нийт халдварын тоо 583,065-д хүрч, 4,906 хүн нас баржээ. Харин “Омикрон” хувилбарын батлагдсан тохиолдол 234 байна.
Эх сурвалж: Reuters

#Бизнес эрхлэгчид, #БНсу, #Коронавирус,