Засгийн газраас ТҮ 1-3 ангиллын ажилтнуудын асуудлаар гаргасан шийдвэрийн талаар МҮЭ-үүд байр сууриа илэрхийлж байна.

Энэ үеэр МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат "МҮЭХ төрийн үйлчилгээний албан хаагчдын ажлын байр, цалин хөлсний асуудлаар байр сууриа УИХ, Засгийн газарт уламжилсан. Засгийн газрын энэ долоо хоногийн ээлжит хуралдааны дараа мэдээлэл хийхдээ бидний тавьж буй асуудал шийдэгдсэн мэтээр мэдээлэл хийлээ. МҮЭХ-ны зүгээс Засгийн газрын шийдвэр албажиж ирэх хүртэл энэ асуудлыг нухацтай авч үзнэ. Нөгөө талаар тэмцэл, хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Зарим аймаг, орон нутагт өмнөх шийдвэр хэвээрээ байгаа мэтээр үйл явц өрнөж байгаа. Тиймээс Засгийн газар шийдвэрээ аль болохоор хурдан буюу он гарахаас өмнө албажуулах хэрэгтэй байна. 

Ирэх онд төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжид ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэж бид ойлгож байгаа. Мөн ажилчдын зөвшөөрөлгүйгээр гэрээт болгох, өөр байгууллагад шилжүүлэхгүй гэж ойлгосон. Гэсэн ч албан ёсны шийдвэр орон нутагт очоогүй байгааг салбар хороодоос бидэнд мэдээлж байна" гэв.

#live, #мүэх,