Япон улс ирэх хоёрдугаар сард болох Бээжингийн өвлийн олимпд өндөр албан тушаалтан, Засгийн газрын сайд нараа оролцуулахгүй гэж баасан гарагт мэдэгдэв.

Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Хироказу Мацуно хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ “Япон улс хүний эрхийг дээдлэх нь чухал гэж шийдсэн” гэжээ. Гэхдээ Токиогийн Олимпын наадмын тэргүүн Сейко Хашимото, Японы Олимпын хорооны ерөнхийлөгч Ясүхиро Ямашита, Японы Паралимпын тэргүүн Казюки Мори нар арга хэмжээнд оролцоно гэж мэдэгдсэн байна.

Японы Ерөнхий сайд Фумио Кишидагийн хувьд энэ сарын эхээр наадамд оролцох бодолгүй байгаагаа мэдэгдсэн билээ.

Одоогийн байдлаар АНУ-ын араас Их Британи, Канад, Австрали улсууд тус наадамд дипломат хориг зарлаад байна.

Харин Хятад улс хориг арга хэмжээг хатуу шүүмжилж, спорт улс төрөөс ангид байх ёстой бөгөөд уг шийдвэр нь Олимпын эв нэгдлийн үзэл санаатай зөрчилдөж байна гэж мэдэгдсэн. Мөн Бээжин энэ сарын эхээр Байдены засаг захиргааны эсрэг хариу арга хэмжээ авна гэж сүрдүүлж, энэ алхам нь хоёр орны харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулсан юм.

Эх сурвалж: CNN

#"Бээжин-2022" өвлийн олимп, #Япон улс,