Цалин мөнгөн тэнгэртээ

Цасан угалз наадуулсан

Цагаан торгон өмсгөлдөө

Цацаг чимгээ сагсуулсан хэмээн дуулалдаж, орон даяар өвлийн баяраа тэмдэглэх цаг айсу.

Шинэ жил бол хүн төрөлхтний тэмдэглэж ирсэн хамгийн эртний баяруудын нэг. Дэлхийн улс орнуудад шинэ жилийг тэмдэглэдэг ёс уламжлал янз янз. Жишээ нь эртний Египетэд шинэ жилийг Нил мөрөн эргээ халин үерлэх буюу 9-р сарын дундуур тэмдэглэдэг байсан тухай сударт бичсэн байдаг. Гол мөрөн үерлэж байхад юун дуу бүжиг, баяр хөөр гэж гайхаж магад. Учир нь их мөрөн эргээ хальснаар тэр орчмын элсэрхэг газар нутаг зузаан шавраар бүрхэгдэж, үржил шимт хөрс болон хувирдаг байсан аж.

Манай хойд хөршид эртнээс шинэ жилийн баярыг Христийн мэндэлсэний баяр /рождество/ болгон тэмдэглэж, гэр орондоо сүлд мод засан хүүхэд багачуудаа баярлуулдаг байж. Гэтэл 1917 онд Октябрын хувьсгал ялснаар шинэ жилийн баярыг хөрөнгөтний, шашины баяр хэмээн тас хорьжээ.

Харин 30-аад оны дундуур энэ уламжлал дахин сэргэсэн түүх их сонин. Энэ тухай Н.С.Хрушев дурьдатгалдаа “Сталин нэг удаа над руу утасдаж, Украины төлөөлөгчдийг аван Москватай танилцуулах аялалд хамт явахыг урьлаа. Машинд хамтдаа суусан Төв Хорооны ажилтан Постышев П.П. гэнэт “Нөхөр Сталин бид ер нь хуучин заншлаа сэргээж гэр орондоо сүлд мод засан шинэ жлийн баяр тэмдэглэдэг болбол яасийм?. Хүүхдүүд маань яасан их баярлах бол гэж зоригтойгоор яриа өдсөн чинь, Сталин –Тэгэл дээ, болохгүй нь юу байхав. Харин чи санаачилснаараа өөрөө энэ ажлаа хариуцаарай гэж билээ. Тэр доор нь Постышев “Правда” сониноор дамжуулан шинэ жилийг орон даяар /рождество/ хэлбэрээр биш шинэ социалист маягаар тэмдэглэж болох тухай зарлачихсан. Ингэж ЗХУ-д шинэ жил тэмдэглэх ажил сэргэсэн юм” хэмээн дурьдсан байдаг.

   Манайд ч гэсэн шинэ жилийн баяр зарим хүнд, тухайлбал их зохиолч Д.Нацагдоржид түүний зохиолд гардгаар жинхэнээсээ “Цагаан сар ба хар нулимс” болсныг бид мэднэ. Германд хамт суралцаж байсан хэсэг нөхдийнхөө хамт тэрээр гэртээ шинэ жил тэмдэглэснээсээ болж, хөрөнгөтний баяр тэмдэглэсэн хэмээн буруутгагдаж, анх аавын хаалга татсан тухай олон хүний дурьдатгал буй.     

Дээрх “Сүлд модны наадам” дуу төрсөн түүх бас сонин. Одоогоос 60 жилийн өмнө тэртээ 1962 оны яг өдийд Ж.Бадраа гуай нэг шүлэг бичээд С.Гончигсумлаа гуайд утсаар сонсгожээ. Шүлгийг сонсонгуут нөхрийг мань эр гэртээ яаравчлан урьж, хүүхдүүд нь сүлд модоо засан бужигналдаж байх тэрхэн зуур хоёр агуу хүн ганц нэг лонх юм мултлан төгөлдөр хуурын ард суунгаа уянгалаг дууны аялгуу бэлэн болсон гэх юм билээ. Ингээд 1962 оны 12-р сарын 29-ны өдөр Зангад гуай дуулж, гавьяат жүжигчин Д.Банди гуайн гэргий Т.Григорьева төгөлдөр хуураар хөгжимдөж, С.Гончигсумлаа гуай өөрөө удирдан Монгол радиод бичлэг хийлгэснээр ард түмний зүрх сэтгэлд мөнхрөн өнөөг хүртэл дуулагдаж буй ардын жүжигчин Б.Зангад гуайн уянгалуулдаг “” дуу төрсөн түүхтэй.

“Сүлд модны наадмаа” дуулалдан хөдөөгийн бяцхан сууринд шинэ жил тэмдэлэдэг байсан хүүхэд ахуй цагийн дурсамж яахин мартагдах билээ. Шинэ жил болохын урьд өдөр сургуулийнхаа бяцхан зааланд ёлка засна. Анхлан сүлд модыг Европчууд алим, самар зэргээр чимдэг байсан гэсэн. Харин Баруунтурууны багачууд бид хэд цаасан гинжээр гоёдог байлаа. Сурагч бүр 2 метр цаасан гинж гэр орондоо хийж, бэлдэж ирэх даалгавар манайх шиг олон хүүхэдтэй айлд нилээн хүнд тусдаг байж билээ. Гинж хийх цаас, будаг нь ч олдохгүй, нимгэн дэвтрийнхээ голоос сугалж авч хайчилж бэлдэнэ. Дэвтрээ урсан хэрэгт буурал ээжид баахан загнуулна. Зуухан дээр паржиганатал жонхуу буцалгаж аваад хэдэн дүү нартайгаа шөнөжин бужигнадаг байлаа. Гинжээ нааж, урлаж суутал тогтсон журмаараа 10 цаг болонгуут сумын дизель унтарч, лааны гэрэлд ажлаа үргэлжлүүлнэ. Зарим нь үүргэлж тонголзож байгаад үсээ лааны гэрэлд хуйхална. Шатсан үснээс нь цоргих гашуун утаа одоо хүртэл үнэртэх шиг болдог. Ёолк буюу шинэ жилийн үдшийн нэг гол үйл явдал бол багш сурагчдын хамтарсан концерт байлаа. Багш сурагчдын нэгдсэн концертыг “шугам зургийн” З.Маамуу багш бэлдүүлнэ, концертонд бүгдээрээ багш сурагчгүй хамрагдаж, Цэрэнсамбуу багш хүртэл бүдүүн паривгар хуруугаар мандолин цохино.

Онц сурсан хүүхдүүд өвлийн өвгөнөөс бэлэг авах нь бас л нэр төрийн хэрэг байсан даа. Тэддүгээр ангийн сурагч тэрний тэр ирж, өвгөн ааваасаа бэлгээ аваарай хэмээн уянгалуулан дуудах нь эгээ л бөхийн цол аятай. Цаасан ууттай бэлгэн дотор боосон хөлдүү яавлагны үнэр үнэрийн анхилууныг яана. Одооы алим бол түүнтэй харьцуулахад төмс л юм даа.

Үе үеийн хүүхэд багачуудын гүрэнт улс “Найрамдал” зусланд шинэ жилийн сүлд модоо засаж аваад Бал дарга түүний “тойрон хүрээлэгчидтэй” тэмдэглэдэг байсан уламжлал “Харшийн” сүлд модны наадам цар тахлаас улбаалан сүүлийн хоёр жил тэмдэглэсэнгүй. Сүлд модны наадмыг 1958 онд анх Филатова гуай санаачлан зохион байгуулснаас хойш эдүгээ нэгэн жаран өнгөрчээ.

Алс холын тэртээх цас мөстэй хүйтэн орноос өвлийн өвгөн аав улаан залаа, бүчтэй лоовууз духдуулж, цасан цагаан дээл өмсөж, цэнхэр нөмрөг намируулан, ногоон ногттой монгол гутал жийж, цан хүүрэг татуулсаар, цасан охидоо дагуулсаар ирнэ. Цагаан хөмсөг, сахалтай тэр өвлийн өвгөн бол Г.Гомбосүрэн гуай байдаг байлаа. Инхүү шинэ жилтэй холбоотой дурсамжийг үргэлжлүүлээд байх юм бол нилээд урт роман болох биз.

Та бүхэн үр ач нартайгаа сүлд модоо засан шинэ жилээ өргөн тэмдэглэцгээрэй

Ш.Пүрэвсүрэн

#Шинэ жил,