2021 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас зохион байгуулсан “Энтрепренер-2021”, Меркурий цом гардуулах ёслолын ажиллагааны үеэр Монголбанкнаас эдийн засгийг дэмжихээр хэрэгжүүлсэн бодлогыг үнэлэн “Бизнест ээлтэй төрийн түшээ” өргөмжлөлийг Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд гардуулав.
“Нийгэм, эдийн засагт үнэтэй хувь нэмрээ оруулж, улс орныхоо хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж буй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжиж, бизнесийн орчныг сайжруулах, төр хувийн хэвшлийн түншлэлийг бататгахын төлөө үнэтэй хувь нэмрээ оруулсан” гэдэг үндэслэлээр Төв банканд энэхүү шагналыг олгожээ.
Цар тахлын хүндрэлийн үед Монголбанкнаас хэрэгжүүлсэн мөчлөг сөрсөн бодлого нь макро эдийн засгийн орчныг тогтворжуулж, үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хадгалан, банкны салбарын тогтвортой байдлыг хангаж санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлснээр бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд чухал дэмжлэг болсон байна. Тухайлбал:
Аж ахуйн нэгжүүдийн дуу хоолой болж бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийн үр дүнтэй байдлыг дээшлүүлэхийг зорьдог МҮХАҮТ-аас уламжлал болгон оны онцлох аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг энэхүү үйл ажиллагаа 24 дэх жилдээ зохион байгуулагдсан байна.

#Бизнес эрхлэгчид, #монгол банк,