Ардчилсан намаас Нийслэлийн прокурорын газар Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяртай холбоотой мэдэгдэл хийлээ.
УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Д.Ганбаяр “Монголд шударга шүүх тогтолцоо хэрэгтэй байна. Улсын дээд шүүхийн шүүгч асан Х.Сонинбаяр, түүнд нөлөөлсөн УИХ-ын гишүүн Ц.Туваантай холбоотой Ардчилсан намын бүртгэлд өөрчлөлт оруулсан тухай асуудлаар мэдээлэл хийнэ. Өнөөдөр үндсэн хуулиар олгогдсон хүний эрх зөрчигдөж байна. Хууль шүүхийн байгууллагын албан тушаалтныг томилсон этгээд улс төр, хараат бус байх байдал алдагдаад байгаа. Шүүхийн тогтолцоо байхгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга шударга ёсыг тогтооно гэж өөрөө шударга бусын хонгилыг бий болгосон байна. Энэ нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийгэм улс төрд болж байгаа үйл явдлаас нотлогдож байгаа. Үүний нэг илрэл нь Ардчилсан намд тулгамдаад байгаа намын нэр хүндийг зохион байгуулалттай унагаж байгаа Х.Баттулга, түүний байгуулсан шүүх засаглалын зарим албан тушаалтнуудтай холбоотой асуудал юм.
Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудлаар шалгагдаж байсан Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаярыг Х.Баттулга буцаан томилсон. Тухайн хүн нь цахим мэдээллийн санг өөрчилсөн. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн сахилгын хорооноос ёс зүйн хариуцлага тооцсон.
С.Эрдэнэ гэдэг хүн дараагийн даргыг сонгож, Улсын дээд шүүхэд бүртгүүлтэл даргална гэх Ардчилсан намын үндсэн дүрмийн тогтоол бий. Гэтэл О.Цогтгэрэл болон Ц.Туваан зэрэг хүмүүс тогтоол гаргаагүй мэтээр дүрмээ зөрчиж байна.
Ц.Туваан Х.Баттулгын даалгавраар О.Цогтгэрэлийг сонгох намын даргын сонгуулийг зохион байгуулж, Ардчилсан нам хоёр даргатай, хоёр тамгатай хагаралтай мэтээр нийгэмд харагдуулж, намын нэр хүндийг унагах ажлыг өнгөрсөн жилийн хугацаанд тасралтгүй зохион байгуулсан.
Иймд цахим мэдээллийн санд намын дүрэм болон хууль зөрчсөн өөрчлөлт оруулсан УИХ-ын гишүүн Ц.Туваан, Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр зэрэг хүмүүсийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн үзэж АН-ын зүгээс авлигатай тэмцэх газар өргөдөл гаргасан. Гэвч эдгээр хүмүүст хэрэг үүсгэхээс татгалзсан гэсэн шийдвэр гарсан гэж мэдэгдсэн" гэж мэдээллээ.

#live, #ардчилсан нам,