Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг танилцууллаа.

Энэ үеэр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Ерөнхий сайд өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар УОК-ын мэдээлэлтэй холбоотой зарим үүрэг даалгаврыг өглөө. Үүнд,

  1. Вакцины нэмэлт тунгийн хамрагдалтыг идэвхжүүлэх
  2. Гадаад улсаас ирж байгаа иргэдийг Омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх зорилгоор гурав хоног тусгаарлалтын байранд тусгаарлаж байсныг цуцлах
  3. Гадаадаас ирж байгаа иргэдийн хувьд онгоцны буудал, хилийн боомтуудад PCR шинжилгээнд зайлшгүй хамруулах ёстой бөгөөд энэхүү шинжилгээг олон улсын жишгийн дагуу төлбөртэй болгох.

Ерөнхий сайдын өгсөн эдгээр үүрэг чиглэлтэй холбоотой, хугацааны хувьд хэзээнээс хэрэгжиж эхлэх мэдээллийг өнөөдөртөө багтааж УОК-ын хурлаар өгнө" гэлээ.

#онцолсон, #Засгийн газрын ээлжит хуралдаан, #Коронавирус, #Ч.Болортуяа,