Токиогийн олимпын наадмыг 13 телевиз шууд дамжуулсан боловч паралимпыг нэг ч телевиз нэвтрүүлээгүй нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлан гадуурхсан гэх иргэнээс ирүүлсэн гомдлыг ХЭҮК шалгаж, Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-д комиссын гишүүний зөвлөмжийг хүргүүлсэн байна.
Зөвлөмжид “Паралимпын тоглолт нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн боломж, чадвар, хүсэл, эрмэлзлийг олон нийтэд ойлгуулан таниулах, хүнлэг соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой дэлхий нийтийн чухал арга хэмжээ юм.
“Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага”-д заасны дагуу Токио-2020 паралимпын тоглолтыг нэвтрүүлэх талаар өргөн нэвтрүүлэг эрхлэгчид хүчин чармайлт гаргасан эсэхэд ХХЗХ онцгой анхаарч, хяналт тавих ёстой байв. Энэ үүргээ хангалтгүй биелүүлсэн нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг эрх зүйн байдлыг дордуулж, олон нийтийн мэдэх эрх хангагдахгүйд хүргэсэн байж болзошгүй” гэж дүгнэж дараах арга хэмжээ авахыг зөвлөжээ.
Үүнд:
Зөвлөмжийн дагуу ХХЗХ-оос 2021 оны арваннэгдүгээр сард Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн 18 телевизэд биечлэн очиж, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага, телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журмын талаар сургалт зохион байгуулж, сургалтын үеэр дохионы хэл, хадмал тайлбартай нэвтрүүлэг бэлтгэн хүргэх үүргийг тусгайлан тайлбарлаж, төлөвлөлтийг ирүүлэх хугацаа өгч, телевиз нэг бүрээс шаардаж төлөвлөлтийг гаргуулж байгаа аж.

#Паралимп,