Монголчууд эрт дээр цагаас эхлэн цагаан сарын шинийн нэгний өглөө хот айлын ахлагч мөрөө гаргах зан үйлийг хийдэг нэгэн зан үйлийг гүйцэтгэсээр ирсэн. Өрхийн тэргүүлэгч нар мандахын өмнө бүрэн хувцас өмсөж, морио унан цог хийморийнхоо зүг рүү чиглэн гараад овоонд очиж, цагаан эсгий дэвсэн идээ будааны зүйлийг залж, нутаг орны газар, усны эзэд болон эзэн сүлдэнд дээжийг өргөөд, тэнгэр сүлдэнд мөргөж, буян хишгийн зүгээсээ гэр рүүгээ хандан ирнэ.

Энэ бэлгэдэл нь тухайн шинэ жилд нүүдэл, суудал, арилжаа наймаа, ашиг хонжоо, ан гөрөө хийх зэрэг элдэв үйлд цог хийморьтой байж, их олз омогтой эргэн ирж байхыг зөгнөсөн утгатай ажээ. Зүг мөрөө гаргангаа хийдэг нэгэн зан үйл нь жилийн цээр гаргах дом засал байдаг.

Монголчууд бүгд эсгий гэртээ мал маллан амьдарч байсан тэр эрт цагт ихээхэн сонирхолтой дом засал хийдэг байжээ. Өдгөө ч нийт монголчууд тэрхүү ёсыг эрхэмлэн хүндэтгэлтэйгээр үйлдсээр ирсэн бөлгөө. Эрхэм хүмүүн нь цагаан сар буюу Бар сарын шинийн 1-ний өглөө зүгээ гар­гахдаа тэр жилийнхээ хий­морийн зүгт гарч,буян хишгийн зүгээсээ эргэж ирнэ. Ингэхдээ аз хий­морьтой, буян хишигтэй байвал тэр жилдээ олз омогтой байхыг билэгддэг заншилтай. Гарч буй жилийн тухай хүний суудлын хөлөл нь Хар нохойн ам Хийморийн зүгт давхцаж байвал Хийморийн зүг гаралгүй буян хишгийн зүгээс гарч хийморийн зүгээс ирнэ.

Мөн эмийн зүг рүүгээ гарч хийморийн зүгээс ирэх ёсон ч бий. Энэхүү уламжлалт ёсыг эрхэмлэн XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн сарын шинийн шинийн 1-нд зүг, мөрөө хэрхэн гаргах талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

СуудалГарах зүг, унших тарни, домХүйсТөрсөн он
ГалЗүүн урд зүг буюу цог хийморийн зүгт гаран “Ум базар дагийний хум мама бизаяа суухаа” тарнийг 7-21 удаа уншиж зүүн хойд зүгт гал гаргаж түүнийгээ ус, цасаар унтрааж хаяад урд зүгээс ирнэ.Эр2022, 1926,1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014
Эм 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018
ШорооБаруун зүгт буй цог хийморийн зүгт гарч “Ум бадма дагийний хум мама бизаяа суухаа” тарнийг 7-21 уншиж зүүн зүгт чулуу, шороо, модны үртэс цацаад баруун урд зүгээс ирнэ.Эр2021, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013
Эм 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011, 2019
ТөмөрБаруун урд зүгт буй цог хийморийн зүгт гараад “Ум раднаа дагийний хум мама бизаяа суухаа” тарнийг 7-21 уншаад хойд зүгт төмөр эдлэлийн зүйлд хүрч жижиг гал гаргаж хаяад баруун зүгээс ирнэ. Эр1924, 1932, 1940, 1948, 1956,1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012, 2020
Эм1924, 1932, 1940, 1948, 1956,1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012, 2020
Огторгуй Зүүн хойт зүгт буй цог хийморийн зүгт гараад “Ум пагма хум мамаа бизаяа суухаа” тарнийг 7-21 уншаад зүүн урд зүгт огторгуйд модны үртэс цацаад баруун хойд зүг буюу буян хишгийн зүгээс ирнэ. Эр1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011, 2019
Эм 2021, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013
Ус Зүүн урд зүгт буй амины зүг рүү гараад “Ум гарма дагийний хум мама бизаяа суухаа” тарнийг 7-21 уншиж баруун зүгт ус цацаж дээгүүр нь алхаад хойд зүг буюу буян хишгийн зүгээс ирнэ.Эр1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018
Эм 2022, 1926,1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014
УулБаруун хойд зүгт буй цог хийморийн зүгт гараад “Ум будда дагийний хум мама бизаяа суухаа” тарнийг 7-21 уншаад урд зүгт ууланд үртэс, шороо, чулуу хаяад зүүн хойд зүг буюу буян хишигийн зүгээс ирнэ.Эр1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017
Эм1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015
МодХойт зүгт буй цог хийморийн зүгт гараад “Ум базар дагийний хум мама бизаяа суухай” тарнийг 7-21 уншаад баруун урд зүгт мод, шүдэнз хугалж хаяад зүүн зүг буюу буян хишгийн зүгээс ирнэ.Эр1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016
Эм1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016
Хий Урд зүгт буй цог хийморийн зүгт гараад “Ум базар пад дагийний хум мама бизаяа суухаа” тарнийг 7-21 уншаад баруун хойд зүгт цаас урж салхинд хийсгээд зүүн урд зүг буюу буян хишгийн зүгээс ирнэ.Эр1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015
Эм1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017

#онцолсон, #ХӨТӨЧ: Цагаан сарын шинийн 1-ний өглөө хэрхэн зүг мөр гаргах вэ, #цагаан сар,