Олимпын тамирчид орчин нөхцөл, хорио цээрийн дэглэмийн талаар гомдол мэдүүлж, зохион байгуулагчдыг шүүмжилсээр байна.

Бээжингийн Өвлийн Олимп эхлээд хэд хоног өнгөрсөн бөгөөд орчин үеийн шаардлагад нийцсэн, аюулгүй, гайхалтай наадам болно гэж зохион байгуулагчид амласан билээ.

Зарим хүмүүс харьцангуй вирусгүй наадам зохион байгуулах Хятад улсын хүчин чармайлтыг сайшааж байгаа бол зарим оролцогчид амьдрах, бэлтгэл сургуулилт хийх нөхцөл хүнд байгааг мэдэгдээд, зохион байгуулагчдыг сайжруулалт хийхийг шаарджээ.

Бямба гарагт Шведийн тамирчин Фрида Карлссон эмэгтэйчүүдийн 7.5+7.5 км-ийн цанын уралдааны төгсгөлд даарснаасаа болж чичирч, ухаан алдах шахсаны дараа Шведийн төлөөлөгчид цанын гүйлтийн тэмцээнүүдийг зохион байгуулах цагийг өөрчлөхийг уриалав.

Олон улсын цанын холбооны дүрмийн дагуу агаарын температур Цельсийн -20 хэмээс доош үед тэмцээн зохион байгуулахыг хориглодог байна.

Бямба гарагт Карлссон тэмцээнд оролцох үед агаарын хэм Цельсийн -13-тай байсан ч Шведийн багийн ахлагч Андерс Быстроем салхийг харгалзан үзвэл агаарын хэм -31 хэмд дөхнө гэж ням гарагт “Reuters” агентлагт ярьжээ.

Тамирчид, багийн албан тушаалтнуудын дунд Ковид-19-ийн цөөн тохиолдол бүртгэгдсэн бөгөөд олимпын тосгонд мөрдөж буй тусгаарлах дүрмийг тойрсон асуудлуудаас болж тамирчдын дунд бухимдал үүсжээ.

Хятад улс вирусnaн тархалтаас сэргийлэхийн тулд олон тооны арга хэмжээ авч, гадаадын үзэгчдийг хориглож, тасалбарыг олон нийтэд худалдаалахыг зогсоосон. Хэвлэл мэдээлэл, тамирчид, ажиглагчдыг тодорхой "бөмбөлөг"-т байлгаж байгаа бөгөөд дүрмийн дагуу эдгээр бөмбөлөгт нэвтрэх хүн бүр бүрэн вакцинд хамрагдсан байх эсвэл 21 хоног тусгаарлагдах шаардлагатай юм.

Мөн шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг зохих эмнэлэгт шилжүүлж, шинж тэмдэггүй хүмүүсийг тусгаарлах байранд байлгана. Харин халдвар авсан хүмүүсээс 24 цагийн зайтай хоёр удаа шинжилгээ авах бөгөөд хариу нь сөрөг гарах хүртэл тусгаарлагдах бөгөөд үүний дараа бөмбөлөгт дахин нэгдэх боломжтой болно.

Өнгөрсөн долоо хоногийн эхээр Бельгийн скелетоны тамирчин Ким Мейлеманс “Instagram” хуудсандаа бичлэг нийтэлсэн бөгөөд түүнийг нэг тусгаарлах байгууламжаас нөгөөд шилжүүлсэн талаар нулимс дуслуулан ярьжээ.

Тэрээр "Намайг олимпын тосгонд буцаж очихыг зөвшөөрнө гэдэгт итгэлгүй байна. Би энэ 14 хоногийн тусгаарлалт эсвэл олимпын тэмцээнийг даван туулж чадна гэдэгтээ итгэлгүй байна" гэж хэлэв.

Дараа нь Олон улсын олимпын хороо түүнд Олимпын тосгонд өрөө гаргах бөгөөд түүнийг дэмжихэд бэлэн гэж мэдэгдсэн.

Польшийн мөсний тэшүүрийн тамирчин Наталья Малишевска уралдааны өмнөх шөнө гэнэт тусгаарлалтаас гаргасан бөгөөд ковидын шинжилгээгээр эерэг гарсны дараа тэмцээн болохоос хэдхэн цагийн өмнө дахин тусгаарласан гэж мэдэгджээ.

Тэрээр "Би дахиж юунд ч итгэхгүй. Ямар ч шинжилгээ өгөхгүй. Тэмцээнд оролцохгүй. Энэ бол миний хувьд том хошигнол" гэж “Twitter” хуудсандаа Польш хэлээр бичсэн байна.

Мөн Оросын биатлоны тамирчин Валерия Васнецова тусгаарлалтын байрны хоолонд сэтгэл дундуур байгаагаа “Instagram” хуудсаараа илэрхийлжээ. Дараа нь түүний пост устгагдсан боловч олон нийтийн сүлжээнд хүмүүсийн анхаарлыг татаж амжсан байна.

Даваа гарагт Олон улсын олимпын хорооны спортын захирал Кит МакКоннелл сэтгүүлчидтэй уулзахдаа тамирчдыг тусгаарлах нөхцөлийг нэн тэргүүнд тавьж байгаа бөгөөд ​​нөхцөл байдлыг шийдвэрлэх арга хэмжээ авч байгаа гэж мэдэгдэв.

Үүний зэрэгцээ, бусад хүмүүс Хятадын харьцангуй вирусгүй наадам зохион байгуулах, тухайлбал унтах зориулалттай чингэлгийг тамирчид хэрэглэх бүрт гүн цэвэрлэх, ариутгалын бодисыг тогтмол шүрших, хоол бэлтгэх, түгээх зориулалттай гал тогоо, бааранд робот ажиллуулах зэрэг хүчин чармайлтыг сайшааж байна.

Эх сурвалж: BBC

#Бээжингийн өвлийн олимп,