Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин "Хөгжлийн бодлого "Алсын хараа 2050", Шинэ сэргэлтийн бодлогод аялал жуулчлалын салбарын хөгжлийг соёлын салбартай холбох бодлогыг барин ажиллаж байна.
Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар дэлхийн хамгийн том гэж нэрлэгддэг Каннын фестиваль, цаашлаад дүрслэх урлагийн салбарт томоохон зэрэгт ордог Венецийн Биеннальд орох шийдвэрийг гаргалаа. Ингэснээр дүрслэх урлаг болон кино урлагийн салбарынхан дэлхийн хэмжээний томоохон наадмуудад Соёлын яамны дэмжлэгтэйгээр оролцох боломжтой болж байгаа юм.
Бидний хувьд аялал жуулчлалын салбартай нягт уялдаатай ажиллахыг эрмэлзэж байна. Жуулчин татах тал дээр түлхүү хамтарч ажиллана. Аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчин татахын тулд яамтай хамтран National brand-ээ хөгжүүлж үзэсгэлэн наадмуудад соёлынхоо бүтээлүүдийг таниулж, үзүүлэх нь чухал юм.
Венецийн Биенналийн үеэр улс төр, бизнесийн, урлагийн төлөөлөл, 8,000 гаруй хэвлэл мэдээллийн салбарынхан ирдэг. Тиймээс урлагийн бүтээлээр дамжуулан улсаа таниулах боломж бүрдэж байгаа бөгөөд бүтээлийн үнэлэмжийг дэлхийд өсгөхөд хамгийн чухал үүрэгтэй.
Манай улс Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталсан. Ингэснээр дэлхийн томоохон хэмжээний киног эх орондоо бүтээх боломжийг бий болгож байна. Томоохон продюссеруудыг Монголд авчирч уран бүтээл хийх боломжийг танилцуулна. Нэрийг нь хэлж болохгүй ч Монголд зураг авах Холливуудын дөрвөн киноны зураг авалт зургаадугаар сараас эхлэх гэж байна" гэв.