Сүүлийн жилүүдэд хувь хүний хөгжил гэж их ярих болсон ч өнөөгийн асар их зөвлөгөө, мэдээлэл дундаас яг алийг нь авч хэрэгжүүлбэл үр дүнтэй эсэхэд эргэлзэх нь бий. Тэгвэл зөвхөн өөрт тохирсон хувь хүний хөгжлийн төлөвлөгөөг хэрхэн гаргах вэ?
Юуны түрүүнд “Хувь хүний хөгжлийн төлөвлөгөө гэж юу вэ?” гэсэн асуултад менежментийн зөвлөх, көүч Г.Батханд хэрхэн хариулсныг сонирхъё. “Хүсэл тэмүүлэл, мэдлэг, ур чадвар, өөрийн давуу талд үндэслэн өөрийн бий болгож чадах боломжуудад хүрч, үнэ цэнийг бүтээх, хувь хүний онцгой байдлаа тодруулан амжилтад хүрэх үйл явцын нарийн, маш тодорхой зураглалыг хувийн хөгжлийн төлөвлөгөө” гэнэ.
Харин хувийн хөгжлийн төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж, амьдрахын тулд бид аливааг зохион байгуулах, удирдах, зохицуулах чадварт хүссэн, хүсээгүй суралцах шаардлагатай. Хүн бүрт зорилгодоо хүрэх нөөц боломж бий. Гол нь тэрхүү нөөц боломжоо өөрийн чадах хамгийн сайн хэмжээнд зохион байгуулж, улмаар өөрийн амьдралыг удирдан авч явах нь чухал.
Хувь хүний хөгжлийн төлөвлөгөө бол өөрчлөлтийн төлөөх алхмууд юм. Өөрчлөлт бүрийн ард боломжууд нуугдаж байдаг. Тиймээс өөрийгөө боломжид бэлтгэж, бэлэн байх хэрэгтэй. Ингээд хувь хүний хөгжлийн төлөвлөлт хийх 7 алхмыг танилцуулъя.
– Хүсэл тэмүүлэл
– Зорилго /Ойрын ба алсын/
– Өөрийн нөөц баялаг, боломж
– Хувийн хөгжлийн SWOT шинжилгээ (Strengths, Weaknesses, Opportunities, Threats) буюу өөрийн давуу, сул тал болон өөрт тохиож болох боломж, учирч болох аюулын талаар дүгнэн бичиж, хувь хүний хөгжлийн талаарх бодит үнэлгээг гаргаарай. Ингэхдээ өөрөө өөрийгөө дүгнэхээс гадна ойр дотнын хүн, найз нөхөд, удирдлагаараа ч өөрийнхөө талаар дүгнүүлээрэй. Энэ нь цааш хувийн стратегиа тодорхойлоход дөхөм болох болно. SWOT шинжилгээний хуудсууд интернэтээр дүүрэн бий учир та өөрт тохирохоо сонгон ашиглахад л хангалттай.
“Хүмүүс өөрийгөө бүрэн ойлгосон үедээ зорилгоо давуулан биелүүлдэг”.
Эдгээр стратегийн арга барилаас сонгож, дараах асуултуудад хариулаарай.
-Давуу талаа боломж болгож ашиглахын тулд юу хийх вэ?
-Сул талаасаа болж боломжийг алдахгүйн тулд юу хийх вэ?
-Сул талаа өөрчлөн давуу тал болгож эрсдэлээс бултахын тулд юу хийх вэ?
-Сул талаасаа болж аюулд өртөхгүйн тулд юу хийх вэ?
“Бид өөрийн гэсэн стратегитай байж чадвал хувийн хөгжилд илүү их өөрчлөлт гардаг”.
Зорилго тань тодорхой байх ёстой. Жишээлбэл, нэг өдөр баян болно гэхийн оронд энэ жил орлогын хоёр эх үүсвэртэй болно гэж зорих.
Зорилго тань хэмжигдэхүйц байх ёстой. Энэ долоо хоногт сайн ажиллана гэхийн оронд энэ долоо хоногт өдөрт 10 цаг ажиллаж, бүтээмжээ *** хувиар нэмэгдүүлж, гурван чухал ажлыг гараасаа гаргаа гэх мэт.
Зорилго тань хүрч болохуйц байх ёстой. Тухайлбал, биеийн харьцаагаа 90х60х90 болгох сон гэхийн оронд өөртөө таарсан зөв галбирыг бүтээх.
Зорилгоо хэрэгжүүлэх цаг хугацаа тодорхой байх. Энэ жил англи хэлээ сайжруулна гэхийн оронд англи хэлээ аравдугаар сар гэхэд ахисан түвшинд хүргэж, IELTS -ийн 8 оноо авна гэх мэт.
*** Мөн зорилгодоо байнга дуусах хугацаа тавих хэрэгтэй.
“Бүх зорилгын ард тодорхой өөрчлөлт байдаг. Зорилго бол өөрчлөлт”.
“Боломж өөрөө ирдэггүй, харин та боломжийг өөрөө бүтээдэг”
Эрүүл мэнд, цаг хугацаа, гэр бүлийн байдал, ойр дотнын хүмүүсийн дэмжлэг, санхүүгийн чадамж, асуудал шийдвэрлэх чадвар, өөрийн өөрчлөгдөх нөөц боломж зэрэг амьдралынхаа талбар бүр дэх нөөцөө тодорхойлоорой.
Амьдралынхаа талбар бүрээр нарийн төлөвлөх нь чухал. Мөн төлөвлөгөөндөө хувийн зан төлөв, хандлагаа хэрхэн өөрчлөх талаар ч тусгах нь зүйтэй. Учир нь амжилттай байна гэдэг зөвхөн санхүү, карьер, дадал зуршил тойрсон асуудал биш. Таны өнөөдрийн хандлага таны ирээдүйг бүтээнэ гэдгийг бүү мартаарай.
Эх сурвалж: Бизнес сэтгүүл