Бид зөвхөн монгол хүн биш, дэлхийн хүн. Тэр ч утгаараа монгол залуус дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж, амьдарч байна. 

Тэдний нэг болох М.Дагвадоржтой цөөн хором ярилцлаа. Тэрбээр Австрали улсад амьдардаг бөгөөд тус улсын “Diageo World Class” тэмцээнд орж, “Шилдэг 100 бармен”-ы нэгээр шалгарсан нь “саяхан”.

Тэрбээр 2019 онд ШУТИС-ийг Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн инженер мэргэжлээр төгсөөд Мельбурныг зорьжээ. 

-Австралид очсон эхний жилүүд мэдээж амаргүй байсан болов уу?

-Тийм ээ. Гэхдээ орчинд ороод англи хэл хурдан сайжирсан учраас үйлчилгээний салбарын туслах ажил хийж эхэлсэн. Ширээ цэвэрлэх, аяга угаах, хүнс зөөх зэрэг бүхий л хар бор ажлыг хийдэг байлаа. Ингэж ажиллаж байхдаа тухайн газрынхаа бармен, зөөгч нараас суралцаж, тэдний ур чадвар, харилцааг ажигласан нь надад маш их туршлага болсон.

Алхам алхамаар ажлын байраа дээшлүүлж зөөгчөөс бармен болж, жижиг neighborhood пабуудаас эхлээд Мельбурны хамгийн шилдэг коктейль баранд ажилласан. Цаашлаад бар менежер болж, шилдэг баруудыг удирдаж, шинэ коктейлийн цэс гаргаж, ажилтнуудаа сургаж, үйл ажиллагааг удирдах хүртлээ хичээсэн.

Бармен хийж байхдаа culinary school-д суралцаж, хоолны урлагийн талаар илүү өргөн мэдлэгтэй болсон. Миний хувьд хоол, уух зүйл хоёр салшгүй холбоотой. Энэ хоёрын уялдаа бол hospitality-ийн сүнс гэж боддог.

-Өөрийгөө сорьж энэ чиглэлийн тэмцээнд хүртэл орсон байсан?

-Тийм ээ, би 2024 онд Австралийн “Diageo World Class” тэмцээнд орж, “Шилдэг 100 бармен”-ы нэгээр шалгарсан. Миний карьерийн оргил мөчүүдийн нэг яах аргагүй мөн.

“Diageo World Class” нь олон улсын түвшний коктейль-барын ур чадвар буюу коктейль хийж түүний амт, түүх, уран сайхны ойлголтыг ашиглан өрсөлддөг нэр хүндтэй тэмцээн юм. 

-Одоо бол Австралийн хамгийн нэр хүндтэй рестораны нэг “Vue de Monde”-д ажиллаж байна?

-2024 оны хоёрдугаар сард “Vue de Monde”-д туршилтын ажил хийсэн. Үнэнийг хэлэхэд, тэндээ ажилд орно гэж төсөөлөөгүй. Учир нь туршилтын ажил маань миний анхны гал тогооны ажил байв. Мэдээж сандарсан.

Гэсэн хэдий ч бүх хүчээ дайчилж сурах хүсэлтэйгээр ажилласан. Түүний дараа намайг авч ажиллуулъя гэхэд нь итгэж ч чадаагүй. Culinary career-аа эхлэх гэж ийм газарт орно гэж төсөөлөөгүй. Учир нь энэ газар бол Австралийн хамгийн нэр хүндтэй ресторануудын нэг шүү дээ.

Энд ажиллах хором бүрдээ би техник, нарийн ажиллагаанд нь суралцаж байна.

“Vue de monde” Мельбурн дэх нэр хүндтэй, дээд зэрэглэлийн рестораны нэг.

Байршил: Мельбурн, Австрали — Rialto барилгын 55-р давхарт байрладаг.

Байгуулагдсан он: 2000 

-Харьцуулахад тохиромжгүй байж болох ч Монгол, Австралийн үйлчилгээний салбар юугаараа илүү ялгаатай байна вэ? 

-Монголд мэдээж найрсаг талдаа буюу хувийн шинжтэй. Зочдыг гэр бүлийн хүн шиг халуун дулаанаар угтдаг байдал нь давамгай. Харин Австралид халуун дулаан байдаг ч илүү системтэй, стандартчлагдсан, тууштай, нарийн хяналттай үйлчилгээ давамгайлдаг. Аль алиныг нь мэдэх учраас хослуулах хэрэгтэй гэж ойлгосон. Монголын чин сэтгэлтэй үйлчилгээн дээр Австралийн нарийн стандарт.

-Монголд амьдарч байх үеийн амьдрал, Австралид байгаа одоогийн амьдрал хоёрын хамгийн том ялгаа юу байна?

-Мэдээж орчин. Тохитой орчноо дагаад бүх зүйлд стресс бага санагддаг.

-Австраличуудын амьдралын хэв маягаас хамгийн их гайхсан зүйл чинь юу байв? 

-Хүмүүсийн эртэч, идэвхтэй амьдралын хэв маяг.
Өглөө 05:00, 06:00 цагийн үед гудамжинд гарахад хөгшин, залуу гэлтгүй бүгд гүйж, дасгал хийж, кофегоо уугаад ажилдаа явж эхэлсэн байдаг. Үүнийг хараад би ч бас эрт босож, идэвхтэй амьдардаг болсон. Австралид хүмүүс эрүүл мэнд, цагийн менежментдээ их анхаардаг шүү.

-Монголчууд Австралид хэрхэн дасан зохицож чадаж байна?

-Манайхан хаа газар зохицохдоо хурдан. Ирээд 1-2 сар манарч байгаад л нэг харахад бужигнуулчихсан явж байдаг. 

-Австралид суралцах эсвэл ажиллахад хамгийн хэцүү зүйл нь юу байсан бэ? 

-Хамгийн хэцүү зүйл нь шинэ орчинд зохицох байсан.
Хэл, соёл, ажлын арга барил бүгд өөр.
Австралийн hospitality бол үнэхээр өндөр түвшний, бүх зүйл цаг минут, деталь бүрээрээ яригддаг. Анхныхаа ажлын үед айж байсан ч, тэр хэцүү мөчүүд надад хамгийн их зүйл сургасан. Харин одоо бол тэр туршлагынхаа ачаар би илүү тэсвэртэй, мэргэжлийн, итгэлтэй хүн болсон гэж боддог. 

-Чиний амралтын өдрүүд хэрхэн өнгөрдөг бол? 

-Амралтын өдрүүдээрээ Мельбурн хотыг сонжих дуртай. Мөн спортоор хичээллэж, гэрэл зураг авах дуртай.

-Австраличуудын амьдралын хэв маягаас юуг Монголд хэрэгжүүлмээр санагдаж байна? 

-Эрүүл амьдралын хэв маяг, эрүүл хүнсний стандарт, эртэч байдал.

-Австралид очсоноос хойш өөрийнхөө талаар юу ойлгосон бэ?

-Өөрийгөө бусадтай харцуулж дутуу үнэлдэг байж. Бас гадаад хүмүүсийг хэт их үнэлдэг байснаа мэдсэн. Адилхан л хүүмүүс... Бидэнд дутаад байх зүйл ерөөсөө ч байхгүй.  

-Монгол залуус Австралид ирэх гэж байгаа бол юун дээр хамгийн их анхаарах ёстой бол? 

-Англи хэлийг ирээд сурна гэлтгүй Монголд байх хугацаандаа маш сайн сурах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

-Монгол руу буцахдаа энд сурсан ямар зүйлийг авч очихыг хүсэх үү? 

-Би Австралид байх хугацаандаа маш их зүйл сурсан гэж боддог. Зөвхөн бар, ресторандаа биш, ер нь үйлчилгээний соёл гэж юу вэ, зочдод яаж мэдрэмж төрүүлэх вэ гэдгийг ойлгосон. Бас cocktail-ын соёл, амт тэнцвэр, тэр нарийн мэдрэмжүүдийг маш сайн сурсан.
Тэгээд мэдээж fine dining гэх тэр том, нарийн ертөнц. Тэрийг Монголдоо авч очоод хүмүүсийг дэлхийн түвшний туршлагад хүргэхийг хүсдэг.
Ирээдүйд Монголдоо дэлхийн топ 50-д орох cocktail bar, бас fine dining ресторан нээж энд сурсан бүх зүйлээ ондоошилдоо уусгаж нутагшуулахыг хүсч байна.

-Бидэнтэй ярилцсан талархлаа.

#онцолсон, #М.ДАГВАДОРЖ,

Bayraa123 49.185.28.97
2025-10-22
Wow iim zaluchud olon baigasai mongol uls man iluu hogjihkuyu.
Хариулах