ИНЕГ- аас орон нутгийн нисэх буудлуудыг шаардлагатай боловсон хүчнээр хангах үүднээс анх удаа дотооддоо нислэгийн удирдагч бэлтгэх сургалтыг эхлүүллээ.

Орон нутгийн нисэх буудлуудад нислэгийн удирдагчаар тогтвор суурьшилтай ажиллах 16 суралцагчийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард сонгон шалгаруулсан бөгөөд Нисэхийн сургалтын төв болон Тайландын Хаант Улсын Иргэний нисэхийн сургалтын төвтэй хамтарсан “Аэродромын нислэгийн удирдагч бэлтгэх сургалт”-ын эхний хэсэг болох онолын хэсгийг энэ оны нэгдүгээр сарын 10-наас хоёрдугаар сарын 14-ний хооронд цахимаар зохион байгуулсан юм.

Өнөөдөр сургалтын 2 дахь хэсэг болох дадлагажуурын сургалт эхэлж байна. Энэхүү сургалт тавдугаар сарын 27 хүртэл үргэлжилнэ. Суралцагчид Тайландын Хаант улсын Иргэний нисэхийн сургалтын төвийн Нислэгийн удирдагчийн гэрчилгээтэй төгсөж, орон нутгийн нисэх буудлуудад ажиллах юм.

#ИНЕГ, #нислэгийн удирдагч,