Украин улсаас иргэдээ татаж авах асуудлаар Засгийн газар ээлжит бусаар хуралдаж дууслаа. Хурлын шийдвэрийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулж байна.
Тэрбээр "Энэ жилийн хувьд Украинд нийт 68 оюутан сурч байгаа. 22 иргэн байнгын аж төрж амьдардаг ба ихэнх нь Украин улсын иргэнтэй гэр бүл болсон, олон улсын байгууллагад ажилладаг хүмүүс. Тэдгээр иргэн ирэх сонирхлоо илэрхийлээгүй.
68 оюутантай нэг сарын өмнөөс Гадаад харилцааны яамнаас холбогдон ажиллаж байгаа. Украин улсад Элчин сайдын яам байхгүй ба Өргөмжит консул ажилладаг.
Сарын хугацаанд бид бусад улсын адилаар нөхцөл байдал хүндэрч магадгүй гээд оюутнууддаа эх орондоо ирэх зөвлөмж өгсөн. Мөн нөхцөл байдал хүндэрвэл ямар арга хэмжээ авах талаарх зөвлөмж өгсөн.

Өнөөдрийн байдлаар сарын хугацаанд 41 оюутан эх орондоо буцаж ирсэн. 27 оюутан Украинд байна. Оюутнууд маань янз бүрийн шалтгаанаар эх орондоо эргэж ирэх шийдвэр гаргаж чадахгүй өнөөдрийг хүрчихлээ. Шалтгаан нь төгсөх курсийн оюутнууд, мөн хэлний бэлтгэлд сууж байгаа.
Одоо олон улсын нислэгүүд цуцлагдсан байдалтай байна. Бид эхний ээлжид хоёрдугаар сарын 26, 27-ны нислэгт 21 суудал захиалчихсан байгаа. Оюутнуудаа зардлыг нь төлөөд авчиръя гээд зардал мөнгөний асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар орууллаа.
Мөн зургаан оюутныг дараагийн ойрын нислэгт захиалсан. Украин улсаас нислэг үйлдэх боломжгүй тохиолдолд Польш улсаар дамжуулж иргэдээ авчирна" гэсэн юм.

#онцолсон, #live, #Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, #Засгийн газрын ээлжит бус хуралдаан, #УКраин,