-Гуравдугаар сарын 22-нд Дэлхийн усны өдөр тохиодог-
УСНЫ тухай бидний мэдэх ёстой БАРИМТУУД уншигч танд хүргэж байна.
- Дэлхий дээр амьдарч байгаа долоон тэрбум хүний тал нь буюу хоёр хүн тутмын нэг нь газрын доорх уснаас ундаалдаг.
- Дэлхий дээр байгаа нийт аж үйлдвэрийн 3/1 нь газрын доорх ус ашигладаг.
- Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр, аж ахуйн газрууд бүгдээрээ газрын доорх уснаас усны хэрэглээгээ авдаг.
- Монгол Улсын уул уурхайн салбар усныхаа хэрэглээг 100 хувь буюу нарийн тооцвол 97-98 хувийг газрын доорх уснаас авдаг.
- Монгол орны усны нөөц 564.8 км/ куб байна.
- Улаанбаатарчууд хоногт 160 орчим мянган м/куб усыг хэрэглэдэг.
Ус дахин ашиглалтын сонирхолтой түүхэн баримтууд:
- МЭӨ 3000 он Грекийн Крит хот-Минойны соёл иргэншлийн үед ахуйн хэрэглээний бохир усыг хөдөө аж ахуй, газар тариалангийн усалгаанд ашиглаж байжээ
- МЭ 97 он Италийн Ром хот-Ром хотын анхны усны зохицуулагчаар инженер Секст Юлий Фронтин томилогдож байжээ
- 1500, 1700 он Герман, Их Британи- Бохир ус зайлуулах системийг ашиглаж эхлэв
- 1800-1850 он Франц, Англи, АНУ-Ариун цэврийн байгууламжийн ашиглалтыг Парист 1880 онд, Лондонд 1815 онд, Бостонд 1833 онд анх удаа хуульчлав
- 1875-1900 он Франц, Англи-Натрийн гипохлоритыг ус халдваргүйжүүлэхэд ашиглаж эхэлсэн.
- 1890 он Мексик улс Мехико хот-Ахуйн хэрэглээний бохир усыг хөдөө аж ахуй, газар тариалангийн усалгаанд ашиглах ус дамжуулах хоолойг барив. Цэвэрлээгүй болон анхан шатны цэвэрлэгээ хийсэн усаар 90 орчим мянган га тариалангийн талбайг усалж байв.
- 1906 он АНУ-ын Нью Жерси хот-Хлорыг халдваргүйжүүлэхэд ашигласан.
- 1926 он АНУ-Гранд Кэньон Үндэсний паркт цэвэрлэсэн бохир усыг 00 ус татахад, цэцэрлэгийн усалгаа, хөргөлтөд ашиглаж эхэлсэн.
- 1955 он Япон- Токио ариун цэврийн байгууламжийн ашиглалтын товчоо аж үйлдвэрийн усны хэрэгцээг Микиямагийн ус цэвэрлэх үйлдвэрээс хангаж эхлэв.
- 1968 он Намиби-Уиндхокийн Горьенгабын далайн ус цэвэршүүлэх үйлдвэрээс унд ахуйн хэрэглээнд шууд ашиглах боломжтой усыг нийлүүлж эхэлсэн.
- 2000 он Сингапур улс- “Шинэ ус” гаргах үйлдвэрийг ашиглалтад оруулсан. “Шинэ ус” гэдэг нь бохир усыг дэвшилтэт технологиор гүн цэвэршүүлэн гаргаж авсан ундны усыг хэлдэг.

#Ус,