Өсвөр насны хүү амиа алдсан хэргийн дараа Хятадын баруун хойд Шэньси мужийн Пучен хотод эмх замбараагүй байдал үүсжээ. Эсэргүүцлийн үеэр жагсагчид цагдаа нар руу юм шидэж, цагдаа нар жагсагчдыг зодож буйг харуулсан бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан байна.

Албаныхан нэгдүгээр сарын 2-ны өдөр орон нутгийн эрх баригчид Пучен хотын боловсролын төвийн гуравдугаар дамжааны сурагч болох Данг овогтой өсвөр насны хүүхдийн цогцос дотуур байрных нь гадаанаас олдсон талаар мэдэгдсэн байна.  

Дараа нь олон нийтийн сүлжээгээр сургууль болон эрх баригчид үнэнийг нуун дарагдуулсан гэх мэдээлэл цацагдаж эхэлснээр эсэргүүцлийн жагсаал өрнөж, хэдэн өдөр үргэлжилжээ. Эрх баригчид энэ долоо хоногийн эхээр жагсаалыг дарсан бөгөөд түүнээс хойш Пучен хотод эсэргүүцэл болсон гэх шинж тэмдэг ажиглагдаагүй байна. 

Хятадад олон нийтийг хамарсан жагсаал цуглаан ховор болдог ч 2022 онд Хятадын Коммунист Нам болон Ши Жиньпинийг шүүмжилж, ковидын бодлогыг эсэргүүцсэн томоохон жагсаал болсноос хойш эрх баригчид жижиг гэлтгүй жагсаалд онцгой анхаарал хандуулдаг болсон юм.

Тус улсын дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Пучен хотод болсон эсэргүүцлийн талаар юу ч мэдээлээгүй байна. Үйл явдалтай холбоотой зураг, бичлэгийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээс устгажээ. Гэвч хэд хэдэн бичлэг Хятадын олон нийтийн сүлжээнээс хальж, X дээр нийтлэгдсэн байна.

Цагдаагийн байгууллага мөрдөн байцаалтын ажиллагаа, задлан шинжилгээ хийсэн бөгөөд сурагчийг санаандгүй ослоор унаж нас барсан гэж дүгнэсэн, эрүүгийн хэрэг үүсгэхгүй гэж мэдэгдэлдээ өгүүлжээ.

Гэвч Данг дээрэлхэлтийн улмаас амиа хорлосон гэх мэдээлэл интернэт орчинд тархсан байна. Мөн Дангийн биен дээрх гэмтэл эрх баригчдын мэдэгдлээс зөрчилдсөн, түүний цогцсыг удаан хугацаанд шинжлэхийг зөвшөөрөөгүй гэсэн батлагдаагүй мэдэгдэл таржээ.

Эдгээр нь Пученд олон хүний ​​дургүйцлийг төрүүлж, наад зах нь хэдэн зуун хүн эсэргүүцлийн жагсаалд нэгдсэн байна.

Сүүлийн жилүүдэд Хятадад дээрэлхэлт нь маш эмзэг сэдэв болоод байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд болсон ижил төстэй хэргүүд эсэргүүцлийн жагсаал гарахад хүргэж байжээ. Өнгөрсөн сард гэхэд Хятадын шүүх ангийнхаа хүүхдийн амийг хөнөөсөн хоёр өсвөр насны хүүхдэд олон жилийн хорих ял оноосон билээ.

Эх сурвалж: BBC