Беларусь улс Оросын довтолгоонд туслахаар Украин руу өөрийн цэргээ илгээхээр бэлтгэж байна.

“Washington Post” сонины АНУ-ын нэрээ нууцалсан албан тушаалтнаас иш татан мэдээлснээр Беларусь өнөөдрөөс эхлэн цэргээ байршуулахаар бэлтгэж байна гэжээ.

“BBC” Цагаан ордон болон Пентагон руу цахим шуудан илгээж, энэ мэдээллийг баталгаажуулсан байна.

Үүний зэрэгцээ, Киевийн “Independent” сонин олон эх сурвалжаас иш татан Беларусь улс Украин руу шүхэрчдээ илгээж магадгүй гэж мэдээлжээ.

Оросын эртний холбоотон Беларусь хойд талаараа Украинтай хиллэдэг. Ням гарагт тус улсын засгийн газар цөмийн зэвсэггүй статусаасаа татгалзсан ба энэ нь Орос улсад цөмийн зэвсгээ байрлуулах боломжийг нээж өгсөн юм.

Ням гарагт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотой утсаар ярихад Лукашенко Беларусийн цэргийг Украинд оруулахгүй гэж амласан гэж мэдэгдэж байв.

Эх сурвалж: BBC

#шуурхай, #Беларус, #Дайн, #ОРос, #ОХУ, #УКраин,