Орос улс НҮБ-ын зуучлалаар байгуулсан үр тариа экспортлох тухай хэлэлцээрт хүлээсэн үүргээ лхагва гарагаас биелүүлж эхэлнэ гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдэв.
Киев Оросын Хар тэнгисийн флотод нисгэгчгүй онгоцоор халдсаны дараа Кремль үр тариа экспортлох хэлэлцээрээс түр хугацаагаар гарч байгаагаа мэдэгдэж байсан юм. Харин Украин үүнийг худал шалтаг гэж нэрлэж байв.
Хэдийгээр Орос хэлэлцээрт оролцохоо зогсоосон ч Украины үр тариаг Хар тэнгисээр үргэлжлүүлэн тээвэрлэсээр байсан. Гэхдээ Оросын шийдвэрийн улмаас даатгалын компаниуд шинээр гэрээ байгуулаагүй тул энэ нь удаан үргэлжлэх боломжгүй байсан гэж салбарын эх сурвалжууд таамаглаж байв.
Эрдоганы хэлснээр Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Туркийн Батлан хамгаалахын сайдад хэлэлцээрийг үргэлжлүүлэх талаар мэдэгдсэн байна.
Оросын БХЯам мөн тусдаа мэдэгдэл гаргасныг тус улсын төрийн өмчит “Тасс” агентлаг мэдээлжээ.
“Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлоход ашиглаж буй хүмүүнлэгийн коридор болон Украины боомтуудыг Оросын эсрэг цэргийн ажиллагаа явуулахад ашиглахгүй байх тухай баталгааг бичгээр авах шаардлагатай байв. Оросын Холбооны Улс одоогийн байдлаар Украины талаас ирүүлсэн баталгааг хангалттай гэж үзэж байгаа тул гэрээний хэрэгжилтийг үргэлжлүүлж байна” гэж мэдэгдэлд дурджээ.
Орос улс Украиныг Орос руу дайралт хийхийн тулд “үр тарианы коридор”-ыг ашигласан гэж удаа дараа буруутгаж байсан.
Орос улс өнгөрсөн амралтын өдөр Севастополь боомт дахь Оросын Хар тэнгисийн флотод болсон халдлагад Их Британийг оролцсон гэж үзэж байгаа бөгөөд энэ асуудлаар тус улсын Гадаад хэргийн яам Москва дахь Их Британийн элчин сайдыг дуудаж, эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Эх сурвалж: The Guardian

#ОРос, #Украины дайн, #үр тарианы хэлэлцээр,