ХҮҮХЭД

ЕБС-д СЭТГЭЛ ЗҮЙЧ ажиллуулж туршихад 11-13 насны сурагчид хамгийн их ханджээ

Сургуулиуд дэргэдээ сэтгэл зүйч ажиллуулах хүсэлт ихээр ирүүлж байгаа учир БШУЯ-ны төлөөлөл Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийнхэнтэй уулзаж санал солилцлоо. 1992 оноос хойш сэтгэл зүйч мэргэжлээр МУИС-ийг 600 орчим оюутан төгсөн гарсан бол тэдний 50-55 хувь нь өнөөдөр мэргэжлээрээ ажиллаж байна. Харин МУБИС-ийг энэ мэргэжлээр 2200 орчим оюутан төгсөж тэдний 36 хувь нь мэргэжлийн ажлаа хийж байна. Гэхдээ сэтгэлзүйч бүр хүүхэдтэй ажиллах боломжгүй учир энэ чиглэлээр сэтгэл зүйчдийг давтан сургах, мэргэшүүлэх асуудал чухал юм.

Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийнхэн сурагчдын дунд хэд хэдэн судалгаа явуулсан байна. Судалгааг гарааны болон барины үнэлгээгээр дүгнэжээ. Мөн сонгосон сургуулиудад сэтгэл зүйч ажиллуулан үр дүнг ч тооцсон байна. Энэ бүх дүгнэлтээс харахад 11-13 насныхан сэтгэл зүйчид хандах нь түгээмэл буюу 47 хувьтай байжээ. Бусад насны сурагчдын 20 хүртэл хувь нь л сэтгэл зүйчээс зөвлөгөө авсан байна. Мөн зөвлөгөө авсан кейсүүдийг ангилж үзвэл 74 хувьд нь гэр бүлийн шинжтэй ямар нэгэн сэтгэл зүйн дарамт учирсан байжээ. Энэ нь сурагчдын амжилтад муугаар нөлөөлсөн байв.

May be an image of 2 people, people standing, people sitting and indoor

Сэтгэл зүйч сурагчидтай ажилласнаар дасан зохицох чадвар нэмэгдэж, эерэг хандлага бий болгон, бэрхшээлийг даван туулах чадварт сургах боломжтой юм. Ингэснээр хүүхдүүдийн сурах идэвх, сурлагын амжилт нэмэгдэнэ. Өнөөдөр сургууль бүрт сэтгэл зүйч ажиллуулах боломж хомс байгаа учир дундын шийдэл олох ажлын хэсэг байгууллаа. Богино, дунд, урт хугацаанд хэрхэн шийдэж болохыг 14 хоногийн дараа дахин ярилцахаар болов.

Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд  өвчлөмтхий болдог

Мөн хүчирхийллийн орчинд өсч торнисон хүүхдүүд тайван, аз жаргалтай нөхцөлд бойжсон хүүхдүүдээс илүү хурдан хөгширч, аливаа өвчинд өртөмхий  болдог гэдгийг гадны судлаачид онцолж байна. Бага наснаасаа аливаа бэрхшээлийг даван туулах нь хүүхдийн өсөлт хөгжлийг хурдасгаж, эсийн хөгшрөх явцыг эрчимжүүлж, тархины хөгжилд өөрчлөлт оруулдаг бөгөөд улмаар насан туршид нь нөлөөлдөг аж.

Хэрэв бага наснаасаа сэтгэл зүйн  хямралд ийнхүү орвол зүрхний өвчин, чихрийн шижин зэрэг эмгэгт өртөх нь элбэг байдаг аж. Мөн хүүхэд нас бие гүйцэхийн хэрээр  сэтгэлийн хямрал, эмгэгтэй болж улмаар мансууруулах бодис хэрэглэх, амиа хорлоход хүргэх нь түгээмэл бөгөөд бэлгийн харьцаанд орох эрт орох нь ч цөөнгүй байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet