Баасан гарагт Оросын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев Украин дахь Оросын дайныг Сатантай хийж буй ариун тэмцэл хэмээн нэрлэж, Москва бүх дайснаа там руу илгээж чадна гэж анхааруулжээ.

Орос Украин руу довтолсноор олон арван мянган хүний ​​аминд хүрч, 1962 оны Кубын пуужингийн хямралаас хойших хамгийн том сөргөлдөөнийг өдөөсөн.

2008-2012 оны хооронд ерөнхийлөгчийн албыг хашиж байхдаа өөрийгөө либерал модернист гэж тодорхойлж байсан Медведев Москваг “ёс суртахууны доройтолд орсны улмаас шүлс нь эрүүгээ даган гоожиж буй” барууныхны дэмжлэгтэй Украины “галзуу нацист хар тамхичид”-тай тэмцэж байна гэж зүйрлэсэн байна.

Ерөнхийлөгч Владимир Путин фашистууд Украиныг удирдаж, орос хэлтэй хүн амыг хавчин гадуурхдаг гэж тайлбарладаг ч Украин болон барууны орнууд дээрх мэдэгдлийг үгүйсгэсээр ирсэн. Харин Оросыг Украины газар нутгийг харгис хэрцгийгээр булаан авахын тулд түрэмгийлсэн гэж үздэг.

Үндэсний эв нэгдлийн өдөрт зориулсан зурвастаа Медведев Оросын үүрэг бол “Сатан, Люсифер, Иблис ямар ч нэртэй байсан, Тамын дээд захирагчийг зогсоох” явдал гэж тодорхойлсон байна.

Одоо Оросын Аюулгүйн зөвлөлийн орлогч даргаар ажиллаж буй Медведев зэвсэг техникийн тухайд “манай улс бүх дайснаа галт там руу илгээх” чадвартай янз бүрийн зэвсэг хэрэгсэлтэй гэж сайрхжээ.

Тэрээр цааш нь Сатаны зэвсгийг “худал хуурмаг. Харин бидний зэвсэг бол үнэн. Тийм учраас бидний зорилго зөв юм. Тиймээс ялалт биднийх байх болно! Баярын мэнд!” гэж мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Эх сурвалж: Reuters

#Дмитрий Медведев, #ОРос, #Украины дайн,