Даваа гарагт Оросын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч Дмитрий Медведев Киевийн дэглэм цөмийн хөтөлбөрөө сэргээнэ гэж заналхийлсэн нь тусгай цэргийн ажиллагаа явуулах шийдвэрт ихээхэн нөлөөлсөн тухай “ВКонтакте”-д бичжээ.
Тэрээр Киевийн дэглэм “нутаг дэвсгэрт нь хадгалагдаж байсан, ЗСБНХУ-т харьяалагдах цөмийн зэвсгээс ангижрах тухай 1994 оны Будапештийн санамж бичгийн шийдвэрт харамсаж байгаа” хэмээн өөрийн бодлоо илэрхийлсэн байна.
Мөн “Украины эрх баригчид үүнийг Оросын болон өөрсдийн ард түмний эсрэг ашиглаж болох байсан тухай чөтгөрийн санаагаа дэлгэсэн бөгөөд цөмийн хөтөлбөрөө дахин эхлүүлэхээр заналхийлсэн нь тусгай ажиллагаанд ихээхэн түлхэц үзүүлсэн” хэмээн бичжээ.
Түүнчлэн Леонид Кравчукаас эхлээд Володимир Зеленский хүртэл Украины бүх төрийн тэргүүн “тус улсын цөмийн зэвсгээс ангижирсан” явдлыг сайн дурын бус, албадан арга хэмжээ гэж тодорхойлж байсныг Медведев онцолсон байна.
Түүний хэлснээр “Киевт цөмийн зэвсгийг хадгалах боломж байгаагүй” бөгөөд Украин Вашингтоны хүчтэй шахалтын улмаас цөмийн зэвсгээс ангижрах шийдвэр гаргасан гэв.
Харин үүний эсрэгээр Өмнөд Африкийг “цөмийн зэвсэгтэй, түүнийг үйлдвэрлэх боломжтой, мөн удирдах, нийлүүлэх чадвартай ч сайн дураараа татгалзаж, улс төрийн чухал шийдвэр гаргасан анхны бөгөөд цорын ганц улс” гэж Медведев онцолжээ.
Тэрээр үргэлжлүүлэн апартейдын дэглэм нуран унасны дараа сонгогдсон ардчилсан засгийн газар “ард түмэн, хөрш орнууд, дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хариуцлагатай, бүрэн эрхт байр суурь баримталж, 30 жилийн өмнө гаргасан шийдвэртээ харамсахгүйгээр тогтохгүй үүгээрээ бахархаж, өөрийн жишээгээрээ бусдад үлгэрлэдэг” хэмээн сайшаасан байна.
Эх сурвалж: Tass

#Дмитрий Медведев, #ОРос, #Украины дайн,