Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх долоо хоногт Балид болох 20-ийн бүлгийн (Их 20) орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцохгүй гэж Индонезийн засгийн газрын албаны хүн пүрэв гарагт “Reuters” агентлагт мэдэгджээ.

Путинийг Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров төлөөлнө гэж Далайн тээвэр, хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн сайдын хэвлэлийн төлөөлөгч Жоди Махарди мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр Оросын Ерөнхийлөгч яль нэг хуралд нь виртуал хэлбэрээр оролцохоор төлөвлөж байгаа аж.

Барууны орнууд болон Украины удирдагч “Их 20”-ийн зохион байгуулагчийн хувьд Индонез улсад Путинд хүргүүлсэн урилгаа эргүүлэн татах, Украины дайнтай холбоотойгоор Оросыг тус бүлгээс хөөх зэрэг шаардлагыг тавьж ирсэн. Гэвч Индонез эдгээрийг эсэргүүцэж, гишүүдийн зөвшилцөлгүйгээр бие даан шийдвэр гаргах эрхгүй гэж мэдэгдэж байв.

Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо “Financial Times” сонинд өгсөн ярилцлагадаа Оросыг дээд хэмжээний уулзалтад хүлээж авахдаа таатай байх болно гэж мэдэгдсэн байна.

Мөн тэрээр дээд хэмжээний уулзалт олон улсын хурцадмал байдлын сүүдэрт дарагдах вий гэж эмээж байгаагаа ярьжээ.

Тэрээр “Их 20 бол улс төрийн форум биш. Эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцэх зорилготой” болохыг онцолсон байна.

Индонез улс Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийг мөн уулзалтад урьсан бөгөөд Зеленский виртуал хэлбэрээр нэгдэх төлөвтэй байна.

Арваннэгдүгээр сарын 15-нд эхлэх дээд хэмжээний уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин зэрэг дэлхийн удирдагчид оролцоно.

Эх сурвалж: Reuters

#Индонези, #Их-20, #ОРос,