Даваа гарагт Ерөнхийлөгч Владимир Путин давхар иргэншилтэй Оросын иргэдийг цэрэгт татахыг зөвшөөрсөн зарлигийг баталжээ.
Путиний цэргийн алба хаах журамд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу давхар иргэншилтэй, гадаадад байнга оршин суух зөвшөөрөлтэй Оросын иргэд болон харьяалалгүй хүмүүсийг цэрэгт татах боломж бүрдсэн байна.
Өнөөг хүртэл Орост давхар иргэншилтэй хүмүүсийг цэргийн жинхэнэ албанаас чөлөөлж ирсэн юм.
Путин хоёр долоо хоногийн өмнө хэсэгчилсэн дайчилгааг зогсоож байгаагаа зарласан. Гэхдээ Оросын арми Украинд хохирол амссаар байвал дайчилгааны хоёр дахь давлагаа эхэлж болзошгүй гэж олон хүн болгоомжилж байгаа энэ үед тэрээр дээрх өөрчлөлтүүдийг хийж байна.
Путин мөн есдүгээр сарын сүүлчээр гадаадын иргэд армид элссэн тохиолдолд Оросын иргэншил авахад хялбар болгох зарлигт гарын үсэг зурсан билээ.
Түүний даваа гарагт баталсан зарлигийн дагуу давхар иргэншилтэй хугацаат цэргийн алба хаагчид цэрэг, далайчин, түрүүч, ахлагчийн цол авах боломжтой байна.
Шинэ журам хэрэгжиж эхэлснээр Оросын иргэдтэй мөр зэрэгцэн алба хаах давхар иргэншилтэй иргэдэд зөвхөн гэмт хэрэг, хар тамхины бүртгэлтэй холбоотойгоор хязгаарлалт тогтоох аж.
Өөрөөр хэлбэл, яллагдаж буй эсвэл мөрдөн байцаалтын шатанд байгаа хүмүүс Оросын Зэвсэгт хүчинтэй гэрээ байгуулах боломжгүй.
Харин хугацаат цэргийн алба хаагчид гурван сар алба хаасныхаа дараа Оросын армитай гэрээ байгуулах эрхтэй болох гэнэ.
2020 оны нэгдүгээр сарын байдлаар давхар иргэншилтэй буюу өөр улсад байнга оршин суух эрхтэй Оросын иргэдийн тоо 543,000 байжээ.
Эх сурвалж: The Moscow Times

#Владимир Путин, #цэрэг татлага,